Jump to content

Эсбьерг

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Эсбьерг (дани. Esbjerg) нь Дани улсын баруун хэсэгт, Ютландын хойгийн баруун эрэгт байрладаг боомт хот юм. Өмнөд Дани мужийн Эсбьерг коммуны засаг захиргааны төв бөгөөд Дани улсын тав дахь том хот болно. 2023 оны байдлаар 71,698 хүн амтай. Тус хот нь Хойд тэнгисийн эрэг дэх Дани улсын хамгийн чухал загас агнуур, тээврийн боомт бөгөөд тус улсын оффшор газрын тос, байгалийн хий, салхины эрчим хүчний салбарын гол түшиц газар юм. Хотын хамгийн алдартай бэлгэдэл бол эрэг дээр байрлах "Тэнгисийн хүмүүс" (Mennesket ved Havet) хэмээх аварга том цагаан хөшөө юм.[1]

  1. "Эсбьерг (Город) • Mapy.com". Mapy.com (Орос хэлээр). Татаж авсан: 2026-08-07.