Эстони

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
— «Эстон» гээд холбогдов —
Jump to navigation Jump to search
Бүгд Найрамдах Эстони Улс
ᠪᠦᠬᠦᠳᠡ ᠨᠠᠢᠷᠠᠮᠳᠠᠬᠤ ᠧᠰᠲ᠋ᠣᠨ ᠤᠯᠤᠰ
Eesti Vabariik
Төрийн далбаа Төрийн сүлд
Төрийн дууллын нэр:
эст. "Mu isamaa, mu õnn ja rõõm"
«Эх орон минь - миний баяр жаргал»
Эстон улсын газар нутаг (улаанаар дэвсгэрлэсэн)
Эстон улсын газар нутаг (улаанаар дэвсгэрлэсэн)
Нийслэл 
(их хот)
Tallinn wapen.svg Таллин
Албан хэл Эстони хэл
Ард түмэн 
(2010 он)
68.7% - Эстони
24.8% - Орос
4.9 % - бусад
1.5 % - тодорхойгүй[1]
Олон түмэн Эстоничууд
Төр засаг Парламентийн бүгд найрамдах засаг
 -  Ерөнхийлөгч Тоомас Ильвес
 -  Ерөнхий сайд Андрюс Ансип
Улсын хурал эст. "Riigikogu"
(«Улсын Бүгд Хурал»)
Тусгаар тогтносон нь
 -  ЗХУ-аас 1991 оны 8 сарын 20 
Нутаг дэвсгэр
 -  Бүх талбай 45,227 км2 (132)
 -  Гадаргын ус (%) 4.45%
Хүн ам
 -  Тооцоо (2010) 1,340,194[2] (151)
 -  Тооллого (2012) 1,294,236[3] 
 -  Нягт сийрэг 29 хүн/км2 
ДНБ (ХАЧТ) 2012 оны тооцоо
 -  Нийт дүн $27.313 тэрбум[4] 
 -  Нэг хүнд $21,059[4] 
ДНБ (Нэрлэсэн) 2012 оны тооцоо
 -  Нийт дүн $22.225 тэрбум[4] 
 -  Нэг хүнд $16,636[4] 
ОТББИ (2009) 31.4 
ХХИ (2011) 0.835[5] (маш сайн) (34)
Мөнгөний нэгж Евро (€) (EUR)
Цагийн бүс ДЕЦ (НЗНЦ+2)
 -  Зуны цаг ДЕЗЦ (НЗНЦ+3)
Домэйн нэр .ee1
Утасны томьёо +372
1Европын холбооны гишүүн тул мөн .eu-г хэрэглэнэ

Дорно умард Европт оршдог Балтын гурван орны хойд талынх нь Эстони улс (эст. Eesti) юм. Албан ёсоор Бүгд Найрамдах Эстони Улс (эст. Eesti Vabariik) гэнэ.

Эстони нь Балтын тэнгисийн эх газар руу түрж орсон хэсэг болох Финийн булангаар хойд талаараа, Ригын булангаар баруун урд талаараа, яг Балтын тэнгис нэрт усаар баруун талаараа далай тэнгист тулна. Урд талаараа Латви (343 км зурвас), зүүн талаараа Орос (338.6 км) гэх хоёр улстай газраар хиллэдэг.[6] Балтын тэнгисийн цаана өрнө зүгт Швед, умар зүгт Финланд хоёр улс Эстонид илүү ойр байрладаг.

Эстони 45,227 км² (дэлхийд 132-р том) газар нутагтай, 2010 оны үед 1.3 сая хүн амтай (дэлхийд 151-р олон) байсан юм.[2] Нэгж км²-т 29 хүн (дэлхийд 181-р шигүү ) оногдож байна. Газар нутаг, хүн амын тоогоор харьцангуй жижиг улсад тооцогдоно.

Сүүлийн зуун жилийн түүхийг сөхвөл Эстон Хаант Оросыг мөхсөний дараа 1918 онд дараа тусгаар тогтнолоо зарлаж, хөрш улсууддаа эзлэгдэх шахаж, хориод жил тусгаар байсны дараа дэлхийн II дайны дараа ЗХУ-ын бүрэлдэхүүнд орж 15 БНУ-ын нэг болсон. 1991 онд ЗХУ бутрахад тусгаар тогносон юм.

2011 оны тооллогоор хүн амын 68.7% (889,770)-ийг Эстоничууд, 24.8-ийг Оросууд, 6.5%-ийг бусад яс үндэст хүмүүс эзлэж байна.[7] Эстоничуудын Эстони хэл улсын цор ганц албан ёсны хэл болно. Эстони орон хэдий газар нутгийн байршлаар Балтын гэх боловч Эстони хэл нь Балт төрлийн хэл биш харин Урал язгуурын Фин төрлийн хэл болохын хувьд Эстоничууд Финчүүдтэй илүү хамаатай ард түмэн юм.

Эстони улсын нутаг дэвсгэр эхлээд 15 нэгжид хуваагддаг. Эстониор "maakond" (орос. уезд; англ. county) гэх энэ нэгж дунджаар 4,742 км² нутаг, 90 мянган хүнийг харьяалдгаас үзвэл монголоор «хошуу» гэж нэрлэж болохуйц юм. Эсвэл нарийн тооцохгүйгээр «муж» гэж ойлгож болно. Эстонид нийслэл Таллин (2010 онд 411,980 оршин суугчтай байв), Тарту (103,284) гэх бумаас олон хүнтэй хоёр л хот байдаг.

Эшлэл[засварлах | edit source]

  1. Population by ethnic nationality, 1 January, year. stat.ee. Statistics Estonia. 2010-Dec-29-д хандсан.
  2. 2.0 2.1 Statistics Estonia. Stat.ee (1 January 2011).
  3. (2012) "2012. Aasta rahva ja eluruumide loendus (Population and Housing Census)" (in Estonian and English) (PDF) 1.
  4. 4.0 4.1 4.2 4.3 Estonia. International Monetary Fund. 18 April 2012-д хандсан.
  5. Human Development Report 2011. United Nations (2011). 14 August 2011-д хандсан.
  6. Estonian Republic. Official website of the Republic of Estonia (in Estonian)
  7. census 2011