Jump to content

Эстонийн Урлагийн Академи

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

 

Эстонийн Урлагийн Академи (Эстон. Eesti Kunstiakadeemia, EKA) нь урлаг, дизайн, архитектур, хэвлэл мэдээлэл, урлагийн түүх болон байгаль хамгаалалт, нөхөн сэргээлт зэрэг чиглэлээр дээд боловсрол олгодог Эстони дахь цорын ганц улсын их сургууль юм.  Энэ нь Таллин хотод байрладаг

EKA-ийн дүрмийн дагуу Эстонийн Урлагийн академийн үйл ажиллагаа нь бүтээлч байдал болон судалгааг дэмжих, нэгдсэн судалгаанд суурилсан орчин үеийн дээд боловсрол эзэмшүүлэх, дүрслэх урлаг, дизайн, хэвлэл мэдээлэл, архитектур, урлагийн түүх, байгаль хамгаалалт, нөхөн сэргээлт ба багшийн боловсролын чиглэлээр дээд боловсролын стандартад нийцэх гол зорилготой юм.

Эстонийн Боловсрол, судалгааны сайдын 2007 оны 2-р сарын 10-ны өдрийн 145 дугаар актаар EKA нь олон улсын шинжээчдийн хороонд итгэмжлэгдсэн байгууллага юм.

Эстонийн Урлагийн Академи нь ERASMUS хөтөлбөрт хамрагддаг их дээд сургуулиудтай 80 орчим хоёр талт гэрээ байгуулсан ба ERASMUS-с гадна Швейцарь, АНУ, Орос, Австрали, мөн Европын холбооны зарим хувийн их дээд сургуулиудтай хамтран ажилладаг.