Эстоны Консерватив Ардын Нам

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search

Эстоны Консерватив Ардын Нам (эст. Eesti Konservatiivne Rahvaerakond) нь Эстоны консерватив баримжаатай улс төрийн нам бөгөөд тус нам нь 2012 оны 3 сарын 24-ний өдөр анхдугаар хурлаа хийж үүсгэн байгуулагдсан.

Эстоны Консерватив Ардын Намын эрхэм зорилго нь эх орноо хөгжил дэвшилд хүргэж, ард түмнээ сэтгэл хангалуун, тайван аюулгүй, эрх чөлөөт амьдралтай болгоход оршино.