Этанол
Харагдац
Этанол (Англи: Ethanol) — C2H5OH, спиртийн нэгэн төрөл. Этилийн спирт (Англи: ethyl alcohol) ч гэж нэрлэдэг. Чихэр эсвэл цардуул агуулсан хүнсний түүхий эдийг (чихрийн манжин, улаан буудай г.м.) исгээд, дараа нь нэрэх замаар гарган авсан этанолыг архи, согтууруулах ундааг үйлдвэрлэхэд ихэвчлэн хэрэглэдэг. Техникийн этанолыг синтезийн аргаар гарган авдаг.
Сүүлийн жилүүдэд этанолын түлш нэртэйгээр автомашины түлш болгон ашиглаж эхэлсэн.
Хүнд үзүүлэх нөлөө
[засварлах | кодоор засварлах]Хүн этанолыг ууснаар төв мэдрэлийн систем нь саармагжиж, согтоно. Спиртийн төрлийн ундааг байнга хэрэглэвэл элэгний үйл ажиллагаа доголддог.