Jump to content

Этолийн холбоо

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Этолийн холбоо, МЭӨ 200 оны орчим.

Этолийн холбоо нь (Англи хэл:Aetolian League) Грекийн төв хэсэгт оршиж байсан эртний Этолийн холбооны улс бөгөөд чөлөөт овог аймгуудын нэгдэл дээр үндэслэгдсэн байсан гэж таамагладаг. МЭӨ 340 оны орчимд тэргүүлэх хүчийг олж авсан Этолийн холбоо МЭӨ 322 он, МЭӨ 314-311 онуудад явагдсан Македоны довтолгоог тогтоож, улмаар МЭӨ 300 оны үед Беотийг холбоондоо элсүүлсэн байна. МЭӨ 279 онд Галлуудаас өөрийгөө хамгаалахын тулд Македонтой (ойролцоогоор МЭӨ 270-240) холбоо байгуулж байв. Холбооны гол хүч нь төв Грект байсныг Беотиудын ялагдал (МЭӨ 245) харуулдаг. МЭӨ III зууны сүүлээр Этоли хүч, газар нутгаа Македонд алдаж эхэлсэн ба МЭӨ 220 онд Македоны хаан Филип V –ын оролцоотойгоор холбооны нийслэл байсан тэргүүлэх байр сууриа Фермумд булаалгажээ. Уг холбоо Ромчуудтай нэгдэн Македоны эсрэг тэмцэн МЭӨ 197 онд Филипийг Киноскефалэд ялжээ. Ром хожим нь газар нутаг, хүч чадал, тусгаар тогтнолынх нь төлбөрт өөрийнхөө мөнхийн холбоотон байхыг тулган шаардаж (МЭӨ 189) байв.

  • John D. Grainger (1999) The League of the Aitolians (Google Books).
  • C. Michael Hogan, Cydonia, Modern Antiquarian, January 23, 2008 [1]
  • Kęciek Krzysztof (2002) "Kynoskefalaj 197 p.n.e" Serie Historic Battles Published in Warsaw by Bellona.
  • Joseph B. Scholten (2000) The Politics of Plunder:Aitolians and Their Koinon in the Early Hellenistic Era (Google Books).
  • Willis Mason West (1902) Ancient History to the Death of Charlemagne, Allyn and Bacon.