Эхо Москвы
«Эхо Москвы» радио станц (монгол. "Москвагийн цуурай") — Зөвлөлтийн болон Оросын 1990-2022 онуудад 24 цагийн турш мэдээлэл-яриа хэлбэрээр нэвтрүүлдэг радио станц байсан юм.

«Эхо Москвы» радио станц 1990 оны 8-р сарын 22-нд анх Москва хотын эфирт «Радио-М» («Радио-ЭМ», «Эхо Москвы») нэртэй 1206 кГц (СВ) долгионоор цацсан юм.
Тус станц 1991 оны 8-р сарын 19-21-ний хооронд болсон үймээн самууны үеэр алдар нэрээ олж авсан бөгөөд үймээний эхний өдрүүдээс эхлэн Улсын онцгой байдлын хорооны эсрэг дуугарсан цөөхөн хэвлэлийн хэрэгслийн нэг байсан ажээ.
"Эхо Москвы" радио байгуулагдсан эхний өдрөөсөө эхлэн "Болсон үйл явдлын талаарх бүх чухал гэсэн ямар ч үзэл бодлыг танилцуулах ёстой" гэсэн зарчмыг баримталж ирсэн байна. Бусад хэвлэл мэдээллийн хэрэгслийн сэтгүүлчид "Эхо Москвы" радиог "Москвагийн чих" гэж хошигнон нэрлэж байжээ.
2022 оны 3-р сарын 1-нд ОХУ-ын Ерөнхий прокурорын газрын шаардлагаар "Эхо Москвы" радио нэвтрүүлгийг хаасан байна. Мөн 3-р сарын 3-нд "Эхо Москвы" Хаалттай хувьцаат нийгэмлэгийн Удирдах зөвлөл радио суваг болон ижил нэртэй цахим хэвлэлийг татан буулгах шийдвэр гаргажээ.
Радиогийн зарчим
[засварлах | кодоор засварлах]"Москвагийн цуурай" радио нь мэдээний нэвтрүүлэгт төвлөрч, гол хөтөлбөрүүд нь улс төр, соёлын мэдээ, хэвлэлийн тойм, зочидтой хийсэн яриа, сонсогчидтой харилцах, янз бүрийн сэдвээр зохиогчийн хөтөлбөрүүд байсан. "Эхо Москвы" Оросын 33 хотод 24 цагаар нэвтрүүлгээ цацдаг байжээ.
Сонсогчид
[засварлах | кодоор засварлах]2010 оны 9-р сард "Эхо Москвы" радио өдөр бүр 1 сая орчим сонсогчтой Москвагийн радио станцын рейтингээр тэргүүлжээ.
2011 онд Москвад радио станцын өдөр тутмын сонсогчид 900,000 хүн, Оросын бусад бүс нутагт 1,8 сая орчим хүн байв. 2010 оны 10-р сараас 2011 оны 10-р сар хүртэл зөвхөн Москвад радио сонсогчдын тоо бараг 90,000 хүнээр нэмэгджээ. Москвагийн долоо хоногт сонсогчдын тоо 2 сая орчим, Оросын бүс нутагт 7 сая орчим хүн байсан ажээ.
2021 онд Москвагийн ярилцлага явуулдаг радио станцуудын дунд "Эхо Москвы" радио станц тэргүүлсэн байна.