Юань улсын засаг захиргааны тогтолцоо

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search

Хубилай хаан 1260 онд өөрийгөө хаанаар өргөмжлүүлсний дараагаас хятад нутгийн суурин газрыг нэгдсэн захиргаагаар захирах асуудлыг чухалд үзээд Лю Бин Жун, Яо Шу нараар шинэ засаг захиргааны тогтолцоог байгуулах төслийг хийлгэв. Тэдний гаргасан нь төслөөр Их Монгол улсыг хуучин тогтолцоог сольж хятадын тогтолцоог үндэс болгосон.

Тойм[засварлах | edit source]

Газар нутгийн хуваарь[засварлах | edit source]

Юань улсын газар нутгийн нэгж

Хубилай, 1260 онд хаан суусны дараа Өгэдэй хааны хятад газар хэрэглэж байсан хуучин засаг захиргааны хуваарийг дахин хэрэгжүүлж эхэлсэн. 1279 онд бүх хятад орныг эзэлснээс эхлэн зарим нэг өөрчлөлт оруулжээ. 1280 оны байдлаар "Төвлөн засах яаманд Хэбэй, Хэнань, Шаньдун, Шаньси Монань (Говийн өмнөд хэсэг), Мобэй (Говийн умард нутаг). Ляодун, Сися (хуучин Тангуд улсын нутаг) -гийн нутаг харъяалагдаж байжээ. Харин орон нутгийн төвлөн засах төлөөний яаманд Шэньси, Сычуань, Юньнань, Жяньхуай, Жяньши, Фужянь, Хугуан тус тус харъяалагдаж байв. Төвд орон нь Засаг уламжлах яаманд захирагдана." [1] "...Ганьсу, Хэнань, Линбэй, Ляоян зэрэг газар Син Жун Шу Шэн байгуулагдсны дараа Төвлөн засах яаманд Хэбэй, Монань, Шанси, Шаньдун муж харъяалагдах болжээ..."[2]

Шууд харъяаны муж нь Төвлөн Засах яамны шууд ба шууд бус захирагдсан орон нутгийн төлөөний газар юм. Үүнийг Юань улсын сударт син шэн, син жун шу шэн гэх мэтээр бичдэг. 1312 оны байдлаар нийт 10 болжээ.

Дээрх арван син шэн нь дотроо чөлгө, шилтгээн, жоу, сянь гэж газар нутгийн хувьд хуваагдаж байсан.

Үүнд:

  1. Давааны Ар нутгийн син шэн (嶺北行省): Хархорумаар төвлөрсөн Монгол нутаг.
  2. Хэнань Жяньбэй нутгийн син жун шу шэн (河南江北行省)
  3. Хугуан нутгийн син жун шу шэн (湖廣行省)
  4. Ганьсу нутгийн син жун шу шэн (甘肅行省)
  5. Жяньши нутгийн син жун шу шэн (江西行省)
  6. Жяньжэ нутгийн син жун шу шэн (江浙行省)
  7. Ляоян нутгийн син жун шу шэн (遼陽行省)
  8. Шэньси нутгийн син жун шу шэн (陝西行省)
  9. Сычуан нутгийн син жун шу шэн (四川行省)
  10. Юньнань нутгийн син жун шу шэн (雲南行省)

Хараат улсуудыг захирах мужууд[засварлах | edit source]

  1. Жэньдун син жун шу шэн (征東行省): Гуулин улсаар төвлөрсөн, Японыг дайлах муж.
  2. Жэньмянь нутгийн син жун шу шэн (征緬行省, Мьянмарын хэргийг хамаарах муж)
  3. Жяожи нутгийн син жун шу шэн (交趾行省): Аннам буюу одоогийн Вьетнамын хойд хэсгийг захирах син шэн буюу Төвлөн засах яамны төлөөний муж.
  4. Жаньчэн нутгийн син жун шу шэн (占城行省) Чампа улсыг захирах муж. Одоогийн өмнөд Вьетнамын нутаг

Холбоотой мэдээ[засварлах | edit source]

Ишлэл[засварлах | edit source]

  1. Монголын Юань улс. УБ., 2006. 34 дэх тал
  2. Монголын Юань улс. УБ., 2006. 35 дахь тал