Юань улсын хаад
1271—1368 онд оршин тогтносон Юань улсын хаадын жагсаалт. Юань Улсын монгол хаад хятад зэрэг олон сая хүн амтай газар орныг удаан хугацаанд эзэгнэн захирахын тулд хятадын төрт улсуудын төрийн тогтолцоо, хаадынх нь баримталж байсан ёс дүрмийг ашиглах болсон нь зуу илүү жил болсон. Эдгээр нь хаадын оны цол, тахилын онгоны өргөмж цол, алдар гавъяаг нь нэхэн дурсаж өргөмжилсөн цол гэх мэтийн монголын урьдын хаадад байгаагүй ёс журмыг ашиглах болсон. Мөн 1260-аад оноос буддын шашны төвөдийн сажа ёсны урсгалын лам нарыг улсын багш болгон улс даяар дээдлэн шүтэж эхлэсэн цагаас монголын хаад язгууртнууд санскрит, төвөд, хятад нэрстэй болж хувьссан. Жишээ нь: Аюурбарбад, Шадбал, Аригиба, Хүслэн, Аюушридар гэдэг нэр нь Санскрит гаралтай. Ринчинбалын нэр Төвөд, Хайсан гэдэг нь Хятад хэлнээс гаралтай.
Монголын Их Хаад
[засварлах | кодоор засварлах]| Хөрөг | Хааны нэр | Нэхэн өргөмжилсөн Монгол цол | Амьдарсан жилүүд | Хаанчилсан жилүүд | Хятад оны цол | Хятад сүмийн цол |
|---|---|---|---|---|---|---|
| Хубилай | Сэцэн хаан[1] | 1215-1294 | 1260-1294 | Чжунтун (1260-1264) Жыюань (1264-1294) |
Шизү | |
| Төмөр | Өлзийт хаан[1] | 1265-1307 | 1294-1307 | Юаньчжэнь (1295-1297) Дадэ (1297-1307) |
Чэнзун | |
| Хайсан | Хүлүг хаан[1] | 1281-1311 | 1307-1311 | Жыда (1308-1311) |
Үзун | |
| Аюурбарбад | Буянт хаан[1] | 1285-1320 | 1311-1320 | Хуанцин (1312-1313) Яньёу (1314-1320) |
Рэньзун | |
| Шадбал | Гэгээн хаан[1] | 1303-1323 | 1320-1323 | Жыжы (1320-1323) |
Инзун | |
| Есөнтөмөр | Энх тайвант[2] | 1293-1328 | 1323-1328 | Тайдин (1323-1328) Жыхө (1328) |
(Тайдинди) | |
| Аригиба | - | 1320-1328 | 1328 | Тяньшүнь (1328) |
(Тяньшүньди) | |
| Хүслэн (Хошила) | Хутагт хаан[3] | 1300-1329 | 1329 | Тяньли (1329) |
Минзун | |
| Тугтөмөр | Заяат хаан[3] | 1304-1332 | 1328-1329, 1329-1332 |
Тяньли (1328-1330) Жышүнь (1330-1332) |
Вэньзун | |
| Ринчинбал | (Эрдэнэцогт[3]) | 1326-1332 | 1332 | Жышүнь (1332) |
Нинзун | |
| Тогоонтөмөр | Ухаант хаан[3] | 1320-1370 | 1333-1368 | Юаньтун (1333-1335) Жыюань (1335-1340) Жижөн (1341-1370) |
Хуйзун (Юань Шүньди) |
Умард Юань үеийн Их Хаад
[засварлах | кодоор засварлах]| Хөрөг | Хааны нэр | Нэхэн өргөмжилсөн Монгол цол | Амьдарсан жилүүд | Хаанчилсан жилүүд | Хятад оны цол | Хятад сүмийн цол |
|---|---|---|---|---|---|---|
| Аюушридар | Билэгт хаан[4] | 1139-1378 | 1370-1378 | Сюаньгуан (1370-1378) | Жаозун | |
| Төгстөмөр | Усхал хаан[4] | 1342-1388 | 1378-1388 | Сюаньгуан (1378-1379) Тяньюань (1379-1388) |
(Тяньюаньди) |
Эшлэл
[засварлах | кодоор засварлах]Ном зүй
[засварлах | кодоор засварлах]- 王, 石庄 (2015). 元史名词术语汉蒙对照词典.上册. 呼和浩特: 内蒙古人民出版社出版. ISBN 978-7-204-13715-2.
- Ш, Чоймаа (2006). Лу.Алтан товч (1st хэвлэл). Улаанбаатар: Соёмбо принтинг. ISBN 99929-9-189-5.