Ювяскюлийн Их Сургууль

Ювяскюлийн Их Сургууль (англи. University of Jyväskylä) нь Финландын Ювяскюла хотод байрлах судалгааны их сургууль юм. Тус сургууль нь 1863 онд байгуулагдсан фин хэл дээрх анхны Багшийн Сургалтын Коллежоос (Багшийн Семинар) үүсэлтэй. Одоогоор тус сургуулийн зэрэг олгох хөтөлбөрүүдэд 14,900 орчим оюутан суралцаж байна.[1]
Уно Сигнэус нь ард иргэдийг боловсролтой болгохыг зорьж, Финланд дахь бага сургуулиуд зохион байгуулах хөтөлбөр боловсруулсан. Түүний төлөвлөгөө 1863 онд биелж, Ювяскюла хотод багшийн семинар байгуулагдсан бөгөөд өнөөгийн их сургуулийн кампус дээр байрладаг.
Ювяскюла хот нь стратегийн төв байршилтай тул Финланд дахь анхны фин хэл дээрх хөвгүүд болон охидуудын дунд сургуулиудыг энэхүү хотод байгуулжээ. Дэлхийд алдартай Финландын боловсролын үндэс аргачлал суурь нь Ювяскюлийн Их Сургуульд тавигдсан гэж үздэг.
Багшийн Семинар нь 1937 онд Боловсролын Коллеж болон өргөжиж, докторын зэрэг олгох эрхтэй болсон. 1960-аад онд тус сургууль байгалийн ухааны чиглэлээр сургалт, судалгаа явуулж эхэлсэн бөгөөд 1967 онд албан ёсоор Ювяскюлийн Их Сургууль хэмээн нэрлэгдсэн билээ.
- ↑ "University of Jyväskylä", Wikipedia (Англи хэлээр), 2025-03-28, Татаж авсан: 2025-04-01