Югослав улсын задрал
Югослав улсын задрал - Холбооны Бүгд Найрамдах Социалист Югослав Улс (ХБНСЮУ) бүрэн эрхт зургаан тусгаар улс, хэсэгчлэн хүлээн зөвшөөрөгдсөн нэг улсад задран хуваагдсан 1991-2008 оны үйл явдлын ерөнхий нэршил. Улсын задралын үйл явц 1991-1992 онд зургаан бүгд найрамдах улсын дөрөв нь (Словени, Хорват, Босни ба Херцеговин, Македон) ХБНСЮУ-аас салснаар эхэлсэн юм. Тухайн үед НҮБ-ын энхийг сахиулах хүчнийг эхлээд Босни ба Херцеговин, дараа нь Косовогийн автономит мужид оруулж байрлуулсан байна.

Югослав улсад Серби болон Черногори гэх хоёр Бүгд найрамдах улс үлдсэн: 1992-2003 онд Югославын Холбооны Бүгд Найрамдах улс (ЮХБНУ), 2003-2006 онд Серби, Монтенегрогийн бие даасан Холбооны Улсын Холбоо.
1999 онд АНУ болон түүний холбоотнууд НҮБ-ын ивээлд байсан Косовогийн автономит улсад цэргийн ажиллагаа явуулжээ. Уг ажиллагаагаа хүмүүнлэгийн ажиллагаа гэж зөвтгөсөн боловч НҮБ-ын мандатгүйгээр явуулсан нь хууль ёсных нь талаар маргаан дагуулж, зарим шүүмжлэгчид цэргийн түрэмгийлэл гэж тодорхойлогдоход хүргэсэн юм.
2006 оны 6-р сарын 3-нд Монтенегро тус холбооноос гарснаар Югослав оршин тогтнохоо больсон.
2008 оны 2-р сарын 17-нд Бүгд Найрамдах Косово улс Сербээс тусгаар тогтнолоо дангаараа зарлаад байгаа юм.
Сөргөлдөгч талууд болон удирдагчид
[засварлах | кодоор засварлах]- Сербүүд: удирдагч нь Слободан Милошевич;
- Боснийн сербүүд: удирдагч нь Радован Каражич;
- Хорватууд: удирдагч нь Франьо Тужман;
- Боснийн хорватууд: удирдагч Мате Бобан;
- Хорватын сербүүд: удирдагч Горан Хажич болон Милан Бабич;
- Боснякууд: удирдагч Алиа Изетбегович;
- Мусульман-автономчууд: удирдагч Фикрет Абдич;
- Косовогийн албанчууд: удирдагч Ибрагим Ругова (үнэн хэрэгтээ — Адем Яшари, Рамуш Хардинай, Хашим Тачи).