Юкавагийн онолын физикийн хүрээлэн
Юкава Онолын Физикийн Хүрээлэн (基礎物理学研究所, kiso butsurigaku kenkyūsho) нь Японы Киото Их Сургуулийн онолын физикийн салбараар үйл ажиллагаагаа явуулдаг судалгааны хүрээлэн юм. Анх 1952 онд үйл ажиллагаагаа эхлүүлж байсан ба хэдий энэхүү төвийг “YITP” хэмээн товчилдог ч гэсэн энэ товчлол мөн АНУ-гийн Stony Brook Их Сургуулийн харьяа болох C.N. Yang Онолын Физикийн институтийн товчлол болдог тул хооронд нь хольж хутгах талтай байдаг.
YITP-ийн үйл ажиллагаа
[засварлах | кодоор засварлах]YITP нь Япон дахь онолын физикийн судалгааг манлайлах болон хамтын ажиллагааны байгууламж, хэрэгслүүдээр хангах онцгой үүрэг гүйцэтгэсэн.
YITP жил бүр суурь физикийн дэд сэдвүүдээр сургалт, семинар явуулж, дотоод болон гадаадын институтүүдийн зочдод үйлчилдэг.
YITP-ийн үйл ажиллагаа нь орчин үеийн онолын физикийн салбарын өргөн хүрээг хамарна, үүнд: мөрийн онол, квант талбайн онол, татах хүч, сансар судлал, бөөмийн физик, астрофизик, цөмийн физик, статистикийн физик, нягтарсан бодисын физик болон биофизик орно. YITP нь мөн орчин үеийн онолын физикийн нүүрэнд шинэ салбар хоорондын судалгааны чиглэл үүсгэх үйл ажиллагааг дэмждэг.