Юлиуш Словацки
Юлиуш Словацки (польш. Juliusz Słowacki; 1809 оны 9-р сарын 4-нд Оросын хаант улсын Волын мужийн Кременец (одоогийн Украины Тернополь муж) хотод төрж, 1849 оны 4-р сарын 3-нд Францын Парис хотод нас барсан) — Польшийн яруу найрагч бөгөөд зохиолч. Түүнийг Адам Мицкевич, Зигмунд Красински нарын нэгэн адил Романтизмын үеийн Польшийн агуу яруу найрагчдын нэг гэж үздэг.
Тэрээр Кременец хотын лицей, Вильнюс их сургуулийн профессор Евзебиуш Словацкийн хүү болж 1809 онд төрсөн. Эцэг нь нас барсны дараа Юлиуш хүүгийн эх Саломеа (өмнө Янушевска) анагаах ухааны болон гүн ухааны доктор Август Бекютэй гэрлэжээ. Хойд эцгийн ачаар тэр Польшийн нэрт зохиолчид, сэхээтнүүдтэй, тэр дундаа яруу найрагч Адам Мицкевич, түүхч Йоахим Лелевель, математикч Ян Шнядецки, биологич Анжей Шнядецки нартай танилцаж, сайн боловсрол эзэмшсэн байна.
1828 онд Юлиуш Словацки Вильнюс их сургуулийг төгссөн. 1829 онд тэрээр Варшав руу нүүж, төрийн сангийн комисст албан тушаал хашиж байжээ.
1830 оны 11-р сарын бослогын үеэр тэрээр нэг хэсэг үйл явдлын тоймч байсан бөгөөд эх оронч сэдэвтэй хэд хэдэн шүлэг бичсэн. 1830 оны 12-р сард тэрээр Сеймийн Элч нарын хамт Лондон руу цагаачлан явсан юм. Арваннэгдүгээр сарын бослогыг дарсны дараа тэрээр цөллөгт байж, Парист суурьшихад хүрч, анхны яруу найргийн бүтээлээ хэвлүүлсэн байна.
1833-1835 онд тэрээр Швейцарт амьдарч, дараа нь 1838 он хүртэл Итали, Грек, Египет, Палестин, Сири орноор аялжээ. Тэрээр амьдралынхаа сүүлийн жилүүдийг ихэвчлэн Парист өнгөрөөсөн байна.
Тэрээр 1849 онд Парист өвчний улмаас нас барсан бөгөөд түүнийг Монмартрын оршуулгын газарт оршуулжээ. Сүүлд 1927 оны 6-р сард түүний чандрыг Юзеф Пилсудскийн тушаалаар Краков руу нүүлгэж авчраад, Адам Мицкевичийн булшны дэргэд Вавель дахь сүмд байрлуулав.
Бүтээлүүд
[засварлах | кодоор засварлах]Яруу найраг
[засварлах | кодоор засварлах]- «Швейцарт» („W Szwajcarii“, 1835—1836)
- «Ламбро» (1833)
- «Дарамтлуулагсдын Эцэг» („Ojciec zadżumionych“) (1839)
- «Вацлав» („Wacław“) (1839)
- «Бениовски» („Beniowski“, 1840—1841)
Драмын зохиолууд
[засварлах | кодоор засварлах]- «Мариа Стюарт» („Maria Stuart“, 1830)
- «Миндовууд» („Mindowe“, 1831)
- «Кордиан» („Kordian“, 1834)
- «Балладина» („Balladyna“, 1834)
- «Хорштыньски» („Horsztyński“, 1835)
- «Лилла Венеда» („Lilla Weneda“, 1839)
- «Мазепа» („Mazepa“, 1839)
- «Соломеин мөнгөн зүүд» („Sen srebrny Salomei“, 1843)
- «Фантази» („Fantazy“, 1841; 1845—1846)
- «Марек ноён» („Ksiądz Marek“, 1843)