Jump to content

Юрий Мандельштам

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Юрий Мандельштам (орос. Ю́рий Влади́мирович Мандельшта́м, 1908 оны 9-р сарын 5-нд Москвад төрсөн —1943 оны 10-р сарын 18-нд Освенцим хорих лагерийн салбар Явожно-д нас барсан) — орос хэл дээр уран бүтээлээ тууривдаг францын яруу найрагч, уран зохиолын шүүмжлэгч.

Юрий Мандельштам 1908 онд Москва хотод банкны ажилтан эцэг Владимир Арнольдович Мандельштам (1867—1960), эх Софья Григорьевна Штильман нарын гэрт төрсөн байна.

Тэрээр 1920 онд эцэг эхийнхээ хамт Франц руу цагаачилсан. Тэрээр Парист орос дунд сургууль, 1929 онд Сорбонны филологийн факультетийг төгссөн.

Оросын Парисын дунд сургуульд түүнд уран зохиолыг алдарт хэл зүйч Сергей Лукьянов хичээл заадаг байв. Юрий Манделстам түүнд сургуулийнхаа жилүүдэд бичсэн "Оросын яруу найргийн тухай шүлэг" хэмээх хайртай багшдаа зориулж байжээ.

Тэрээр "Тойрог", "Замны уулзвар" яруу найргийн нийгэмлэгийн гишүүн байсан бөгөөд Парисын тогтмол хэвлэлд шүлэг, утга зохиолын шүүмжлэлийн нийтлэлүүд (франц хэлээр) идэвхтэй гарч байв. 1939 оноос В.Ходасевичийг нас барсны дараа тэрээр "Возрождение" сонины шүүмжлэлийн хэлтсийг удирдаж байжээ.

1935 онд тэрээр Үнэн алдартны шашинд орсон. 1935 оноос хойш тэрээр хөгжмийн зохиолч Игорь Стравинскийн охин Людмила Игоревна Стравинскаятай гэрлэжээ.

Түүнийг 1942 оны 3-р сарын 10-ны өглөө хотын захиргаанд ир гэсэний дагуу очиход еврей учраас баривчилж хорих лагерь руу авч явжээ. Юрий Владимирович хэд хэдэн лагерь дамжиж Освенцимын салбар Явожнод хоригдож байгаад 10-р сарын 18-нд учир битүүлэг нас барсан байна.

  • Арал /Остров/. — Парис, 1930.
  • Үнэнч байдал /Верность/. — Парис, 1932.
  • Гуравдахь цаг /Третий час/. — Берлин, 1935.
  • Эрэлчид /Искатели. Статьи/. — Shanghai, 1938.
  • Он жилүүд /Годы/. — Парис, 1950.
  • Яруу найргийн цомотгол /Собрание стихотворений/. — Хааг, 1990.