Юмжаагийн Цэдэнбал

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
— «Ю.Цэдэнбал» гээд холбогдов —
Jump to navigation Jump to search
Юмжаагийн Цэдэнбал


Монгол УлсМонгол Улс Монгол Улс Улсын Ерөнхий сайд
Албан тушаал хашсан
1952 оны 1 дүгээр сарын 26 – 1974 оны 6 дугаар сарын 11
Өмнөх Хорлоогийн Чойбалсан
Дараах Жамбын Батмөнх

Монгол УлсМонгол Улс Монгол Улс МАХН-ын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга
Албан тушаал хашсан
1940–1954
Дараах Дашийн Дамба

Монгол УлсМонгол Улс Монгол Улс МАХН-ын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга
Албан тушаал хашсан
1958–1984
Өмнөх Дашийн Дамба
Дараах Жамбын Батмөнх

Монгол УлсМонгол Улс Монгол Улс Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга
Албан тушаал хашсан
1974 оны 6 дугаар сарын 11 – 1984 оны 8 дугаар сарын 23
Өмнөх Сономын Лувсан
Дараах Нямын Жагварал

Төрсөн 1916 оны 9 сарын 17
Олноо өргөгдсөн Монгол улс Үнэн Зоригт Хан аймаг Зоригт ханы хошуу
Нас барсан 1991 оны 4 сарын 21
Flag of the Soviet Union.svg ЗХУ Москва хот
Улс төрийн нам Монгол Ардын Нам
Гэр бүлийн хүн Анастасия Филатова Цеденбал
Хүүхэд том хүү Владислав, хүү Зориг
Төгссөн сургууль Сибирийн Санхүү, Эдийн засгийн дээд сургууль,
Улаан-Үд хотын Санхүү, эдийн засгийн сургууль
Мэргэжил Улс төрч,нам, төр, цэргийн зүтгэлтэн
Цэргийн алба
Шагнал БНМАУ-ын баатар
Сүхбаатарын одон Сүхбаатарын одон Сүхбаатарын одон Сүхбаатарын одон Сүхбаатарын одон Сүхбаатарын одон
Байлдааны гавьяаны улаан тугийн одон Байлдааны гавьяаны улаан тугийн одон Байлдааны гавьяаны улаан тугийн одон Байлдааны гавьяаны улаан тугийн одон Байлдааны гавьяаны улаан тугийн одон Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон
Алтан гадас одон Ардын хувьсгалын 25 жилийн ойн хүндэт медаль

Юмжаагийн Цэдэнбал (1916 оны 9 сарын 17 - 1991 оны 4 сарын 21) нь 1940 оноос 1984 он хүртэл БНМАУ-ыг удирдаж байв. Тэрээр амьдралынхаа туршид БНМАУ-ын төрийн тэргүүн, Ерөнхий сайд, МАХН-ын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, Улс төрийн товчооны гишүүнээр ажиллаж байв. БНМАУ-ын маршал, БНМАУ-ын баатар, хөдөлмөрийн баатар цолоор шагнагдаж байсан.

Намтар[засварлах | edit source]

Юмжаагийн Цэдэнбал нь Үнэн Зоригт Хан аймгийн Зоригт Хан хошуунд (өнөөгийн Увс аймгийн Давст сум) Дөрвөд гэр бүлд төржээ. Цэдэнбал нь 11 хүүхэдтэй айлд тав дахь нь болж төрсөн байна. 1925 онд Ховд хотын бага сургуульд элсэж 1929 онд төгссөн. Мөн онд Цэдэнбал боловсролоо үргэлжлүүлэхээр Эрхүү рүү явжээ. 9 жилийн турш тэрээр Эрхүү, Улаан-Үдийн хооронд аялж Сибирийн Санхүү, Эдийн засгийн институтыг онц дүнтэй төгсөж санхүү эдийн засагчийн мэргэжил эзэмшжээ.

Улс төрийн амьдрал[засварлах | edit source]

1938 онд сургуулиа төгсөөд Улаанбаатар хотод ирж Санхүүгийн техникумд хичээлийн эрхлэгчээр ажиллаж байгаад 1939 оны 3 дугаар сараас Сангийн яамны дэд сайд, 7 дугаар сараас 1940 оны 4 дүгээр сар хүртэл Сангийн яамны сайдаар ажиллаж, энэ хугацаандаа Монголын худалдаа аж үйлдвэрийн банкны ерөнхий хорооны даргын ажлыг хавсран гүйцэтгэжээ. 1940 оны МАХН-ын Х их хурлаар МАХН-ын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга буюу намын даргаар сонгогдож 1984 оны 8 дугаар сар хүртэл 44 жил тасралтгүй ажиллажээ. Энэ 44 жилийн хугацаанд Улс төрийн товчооны гишүүн байв.

1945-1952 онд БНМАУ-ын Ерөнхий сайдын орлогч, Улсын төлөвлөгөөний хорооны дарга, 1952-1974 онд БНМАУ-ын Ерөнхий сайд, БНМАУ-ын сайд нарын зөвлөлийн дарга, 1974-1984 онд БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга буюу БНМАУ-ын төрийн тэргүүнээр ажилласан юм.

Шүүмжлэл[засварлах | edit source]

Ю.Цэдэнбалын байгуулсан гавьяа, гаргасан алдааг түүхэн бодитоор дүгнэх хэрэгтэй. Түүнийг улс төрийн амьдралд орж эхлэх үед Монгол Улс азийн хоцрогдсон бүдүүлэг, социалист нийгэм байгуулах хөгжлийн зам дээр дөнгөж гарч ирээд байсан. Ю.Цэдэнбал монгол орныг аж үйлдвэржүүлж, хөдөө аж ахуй, газар тариаланг хөгжүүлж, хүн амаа шинэ бичиг үсэгт хамруулж, эрүүл мэнд, боловсрол, шинжлэх, ухаан, соёлын салбарыг хөгжүүлэхэд онцгой анхаарч байсан.

Ю.Цэдэнбал БНМАУ-ын тусгаар тогтнолыг баталгаажуулах, НҮБ-ын бүрэн эрхэт гишүүн болгоход чухал хувь нэмэр оруулсан. Түүнийг төрийн эрх барьж байх хугацаанд БНМАУ дэлхийн 130 гаруй улстай дипломат харилцаатай, 60 гаруй улстай соёлын харилцаатай болсон. Ю.Цэдэнбал ЗХУ болон бусад социалист лагерийн орнуудын дэмжлэгтэйгээр БНМАУ-ын нийгэм эдийн засаг, соёлыг 1960-1980 онуудад эрчимтэй урагшлуулан хөгжүүлсэн гавьяатай.

Гэвч мал сүргийг хүчээр нийгэмчилж, улс орны нийгэм, эдийн засгийн хөгжилд шүүмжлэлтэй хандсан улстөрч, урлаг соёлын зүтгэлтэн, эх оронч сэхээтнүүдийг хавчин гадуурхаж, үндэсний соёл шашныг хориглох, хэт зөвлөлтчлөх бодлого баримтлах зэрэг алдаа дутагдал гаргаж байсан.

Амьдралын сүүлийн жилүүд[засварлах | edit source]

1984 оны 8 сард хөгшрөлт, оюуны доройтол гэх зэрэг шалтагаар Цэдэнбалыг тэтгэвэрт нь гаргаж, МАХН-ын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн даргаар Жамбын Батмөнх сонгогдсон. Ю.Цэдэнбалыг Зөвлөлтийн КГБ монголын удирдагчаар томилж байсан бол түүнийг албан тушаалаас нь зайлуулах ажиллагааг мөн л зөвлөлтийн КГБ зохион байгуулсан хэмээн зарим судлаачид үздэг. Ю.Цэдэнбал нас барах хүртлээ Москвад бараг гэрийн хорионд амьдарч байсан. Ю.Цэдэнбал Монголдоо очих талаар ЗХУКН-ын Төв Хороо, Монголын Элчин сайдын яаманд удаа дараа хүсэлт гаргаж байсан боловч хэн ч түүний хүсэлтийг хүлээж аваагүй юм. Ю.Цэдэнбал 1991 онд Москвад нас барахад шарилыг нь Улаанбаатарт авчирч, Алтан өлгийд оршуулжээ.Цэдэнбалын оршуулах ажиллагаанд түүний гэргий А.Филатова оролцохоор Москвагаас Улаанбаатарт ирээд байхад нь монголын прокурорын байгууллага түүнээс байцаалт авахыг оролдож байжээ.Энэ нь монголын хууль хяналтын байгууллага ёс зүй байхгүй, коммунист хандлагаасаа гарч чадаагүй байсан гэдгийг харуулж байгаа юм.

Улсын Драмын Эрдмийн Театрын өмнө байх Ю.Цэдэнбалын хөшөө

Ю.Цэдэнбалыг нас барсных нь дараа Улаанбаатар хотод Улсын Драмын Эрдмийн Театрын өмнөх талбайг Ю.Цэдэнбалын нэрэмжит болгож, хөшөөг нь босгожээ. Мөн Улаанбаатар хотын Эрэл дунд сургуулийн өмнөх талбай, Увс аймгийн Улаангом хотын төв талбай, төрсөн сум болох Давст суманд тус тус хөшөөг нь босгожээ. 2016 оны 9 сарын 21-ний Засгийн газрын хуралдааны шийдвэрээр Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийг түүний нэрэмжит болгожээ. [1]

Цол, шагнал[засварлах | edit source]

БНМАУ-ын шагналууд[засварлах | edit source]

Гадны улс орнуудаас авсан шагналууд[засварлах | edit source]

Мөн үзэх[засварлах | edit source]

Цахим холбоос[засварлах | edit source]

 Commons: Юмжаагийн Цэдэнбал – Викимедиа зураг, бичлэг, дууны сан

Эшлэл[засварлах | edit source]

Өмнөх
Хорлоогийн Чойбалсан
Монгол Улсын Ерөнхий Сайд
1952-1974
Дараах
Жамбын Батмөнх
Өмнөх
Сономын Лувсан
Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга
1974-1984
Дараах
Нямын Жагварал