Jump to content

Яблоко (нам)

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Яблоко (нам)

Яблоко нам (Орос: Росси́йская объединённая демократи́ческая па́ртия «Я́блоко») -Оросын орчин цагийн албан ёсны бүртгэлтэй, зүүн төвийн үзэлтэй, идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа улс төрийн нам юм. Тус нам нь Орост бүртгэлтэй цорын ганц сөрөг хүчний, бие даасан нам гэж тооцогддог. Мөн "Оросын цорын ганц ардчилсан нам" бөгөөд Оросын эрх баригчдын хүчтэй дарамт, хэлмэгдүүлэлтэд өртөж байгаа нам гэж өөрсдийгөө тодорхойлдог.

Намын төв байр, Москва хот, Пятницкая гудамж, 31-р байр.

Энэ нам нь 1993 оны 10-р сарын 25-нд Оросын Христийн Ардчилсан Нам, Төвийн үзэлтнүүд (Парнас), Социал-Деиократ нам, Ногоон Нам, Феминистүүд нам бөгөөд Эдийн засаг, улс төрийн судалгааны хүрээлэнгийн нам бус улс төр судлаачид, социологчид, эдийн засагчдын сонгуулийн эвсэл болж байгуулагдсан түүхтэй. Тус эвслийн хамгийн том удирдагчдыг хүндэтгэн "Явлинский - Болдырев - Лукин" гэж нэрлэж байв. 1995 оны 1-р сарын 5-нд уг эвслийг "ЯБЛОКО" олон нийтийн холбоо, 1998 оны 3-р сарын 15-нд "ЯБЛОКО Холбоо" бүх Оросын улс төрийн олон нийтийн байгууллага болгон албан ёсоор байгуулсан. 2002 оны 4-р сарын 26-нд улс төрийн нам болгон бүртгүүлсэн байна.

Яблоко нам өөрийн бүс нутгийн, орон нутгийн болон анхан шатны бүтэцтэй бөгөөд Оросын Холбооны Улсын 78 бүрэлдэхүүнд тус тус бүс нутгийн салбаруудтай бөгөөд эдгээр нь 600 гаруй бүтцийн дэд хэсэгт хуваагддаг байна.

Энэ нам 1993 онд байгуулагдсанаас хойших Оросын Төрийн Думын 8 сонгуульд бүгдэд нь оролцож ирсэн. 2003 он хүртэл Яблоко намыг Төрийн Думын фракц, дараа нь 2007 он хүртэл бие даасан депутатууд төлөөлж байв. Удаан хугацааны турш Яблоко-Нэгдсэн Ардчилсан намын эвслийн хүрээнд бусад ардчилсан хүчнүүдтэй хэд хэдэн сонгуулийн блок, холбоог болж ирсэн.

2026 оны 8-р сарын 10-нд Оросын Дээд шүүх тус намыг анх удаа 2026 оны Төрийн Думын сонгуульд оролцох эрхийг хассан байна.

Яблоко намын үзэл баримтлал

[засварлах | кодоор засварлах]

Яблоко Оросын Нэгдсэн Ардчилсан Нам нь нийгмийн либерал, зүүний төв үзэлтэй улс төрийн нам юм. Түүхийнхээ туршид энэ нь Оросын Засгийн газрын эсрэг сөрөг хүчин болж ирсэн бөгөөд анх Б.Ельцин болон түүний баруун жигүүрийн либерал багийн эсрэг байгуулагдсан бөгөөд улс орныг ардчилах, улс төрийн өндөр ёс зүйг тууштай дэмжиж ирсэн. Нам байгуулагдсан цагаасаа эхлүүлээд феминизм болон ЛГБТ эрхийг дэмжиж ирсэн юм.

2015 онд тус нам нь улс төрийн санамж бичиг баталсан бөгөөд энэ нь намын үзэл суртал, үзэл санааны тухай товч мэдэгдэл байв. Санамж бичигт улс төрийн гүнзгий, цогц шинэчлэл, улс төрийн ардчилалт, улс төрийн хэлмэгдүүлэлтийг зогсоох, хэвлэл мэдээллийн цензурээс холдох шаардлагатай байгааг баталсан. Цаашилбал, тус намын зорилгод большевик, сталинист дэглэмийн эсрэг шүүх хурал зохион байгуулах, үндсэрхэг үзэл, шашны хэт үзлийг улс төрийн оролцогч болгон хүлээн зөвшөөрөхгүй байх, бизнес ба эдийн засгийг тусгаарлах, мөн цөөн тооны компаниуд зах зээлийн дийлэнх хэсгийг хянах, хууль сахиулах байгууллагын улс төржилтийг зогсоох зэрэг орно. Орос улсад улс төрийн өөрчлөлт, ардчиллын цорын ганц боломжит зам бол бүрэн тасралтгүй, хууль тогтоомжийг дагаж мөрдөх энх тайван, хүчирхийлэлгүй замаар явах явдал гэдгийг онцгойлон үзсэн байна.

Намын удирдлага

[засварлах | кодоор засварлах]

Одоогийн намын Дүрмээр намын Даргыг намын Их хурлаар олонхын саналаар 4 жилийн хугацаатай сонгодог. Намын дарга төлөөллийн чиг үүргийг гүйцэтгэж, намын их хурлыг нээж, даргалж, их хурал эсвэл зөвлөлийн хурлуудын хооронд намыг удирддаг.

№ Намын дарга Хугацаа Намын орлогч дарга Тэмдэглэл
1 Григорий Явлинский 1993 — 2008 Владимир Лукин (1993—2004)

Юрий Болдырев (1993)

Сергей Иваненко (1996—2000)

Вячеслав Игрунов (1996—2000)

Алексей Арбатов (2001—2008)

Игорь Артемьев (2001—2008)

Сергей Иваненко (2001—2008)

Сергей Митрохин (2001—2008)

Сергей Попов (2004—2008)

Галина Хованская (2004—2007)

Ирина Яровая (2004—2007)

Алексей Яблоков (2006—2008)

1993- 1995 онд Сонгуулийн блокийн Зохицуулах зөвлөлийн дарга.

1995 - 2002 онд Олон нийтийн холбооны дарга.

2 Сергей Митрохин 2008 — 2015 Орлогч даргын албан тушаалыг цуцалсан
3 Эмилия Слабунова 2015 — 2019 Александр Гнездилов,

Сергей Иваненко

Николай Рыбаков

4 Николай Рыбаков 2019 — Иван Большаков (2019—2023)
Борис Вишневский (2019 — )
Сергей Иваненко (2019—2024)
Владимир Дорохов (2023 — )
Максим Круглов (2023 — )
Анна Черепанова (2023 — )
Лев Шлосберг (2023 —)