Ягеллон угсаатнууд
Харагдац
Ягеллон угсаатнууд - Төв болон Зүүн Европын орнуудыг XIV—XVI зууны үед удирдаж байсан Хаад болон Их гүн нарын удам угсаа юм.

Энэ угсааны төлөөллүүд:
- 1377-1381, 1382-1386, 1440-1572 онд Литвын Их Гүнгүүд;
- 1386-1572 онд Польшийн хаад;
- 1440-1444, 1490-1526 онд Унгарын хаад;
- 1440-1444, 1490-1526 онд Хорватын хаад;
- 1471-1526 онд Бохемийн хаад байсан.
Ягеллон угсаа нь Литвын Гедимин угсаатны нэг салбар болж үүссэн юм. Уг угсааг Владислав Ягелло анх байгуулсан ажээ. Литвын Их Гүнт улс хуучин Киев Русийн (орчин үеийн Украины нутаг дэвсгэр) зүүн өмнөд слав нутгуудаар газар нутгаа тэлэх явцад энэ угсааныхан аажмаар оросжсон ч Польш (Польш-Литвын хамтын нөхөрлөл)-той нэгдсэний дараа Польшийн нөлөөнд орсон байна.
- Ягайло (1351—1434), Ольгердын хүү, Гедиминий ач хүү, 1377—1381, 1382—1392 онуудад Литвын Их гүн, 1386 оноос II Владислав нэрээр Польшийн хаан.
- Эльжбета (польш. Elżbieta Bonifacja; 1399), II Владислав Ягайло болон эхний эхнэр Ядвига нарын охин. 1 настайдаа нас барсан.
- Ядвига Ягеллонка (польш. Jadwiga Jagiellonka; 1408—1431) II Владислав Ягайло болон хоёр дахь эхнэр Анна Цилэйска (польш. Anna Cylejska) нарын охин. 1413 онд Владислав хүүгүй байсан учраас албан ёсоор Польшийн хаан ширээний залгамжлагч гэж хүлээн зөвшөөрсөн байна.
- III Владислав Варненьчик (польш. Władysław Warneńczyk; 1424—1444), Ягайло, Зофиа Хольшанска (польш. Zofia Holszańska) нарын ууган хүү, Польшийн хаан (1434—1444), I Уласло (унгар. I. Ulászló) нэрээр Унгарын хаан (1440—1444), I Владислав нэрээр Хорватын хаан (1440—1444).
- IV Кажимир (пол. Kazimierz Jagiellończyk, бел. Казімір Ягелончык, лит. Kazimieras Jogailaitis; 1427—1492), Ягайло, Зофиа нарын 3 дахь хүү, Польшийн хаан (1447—1492), Литвын Их гүн (1440—1492); 1454 онд Ромын эзэнт гүрний эзэн хаан II Альбертын (1397—1439) охин Ельжбэт Хабсбург (Альжбет Ракушанка)-тай гэрлэсэн.
- II Владислав (пол. Władysław II Jagiellończyk; 1456—1516), IV Кажимирын хүү, Чехийн хаан (1471—1516), II Уласло нэрээр Унгарын хаан (1490—1516), Хорватын хаан (1490—1516); 1476—1490 онд Бранденбургийн Барбара (1464—1515)-тай анх гэрлэсэн; хоёр дахь удаа 1490—1500 онуудад Арагоны Беатрисатай (1457—1508) гэрлэсэн; 3 дахь удаа 1502 онд Анна де Фуа (1484—1506)-тай гэрлэсэн. Сүүлийн энэхүү гэрлэлтээс Ягеллон угсааны чех-унгарын салбар үүссэн байна.
- Ядвига Ягеллонка (пол. Jadwiga Jagiellonka; 1457—1502), IV Кажимирын охин, 1475 онд баварын ландсхут Гүн "Баян" Георгтой гэрлэсэн.
- Гэгээн Кажимир (пол. Święty Kazimierz, лит. Šv. Kazimieras; 1458—1484), IV Кажимир, Элжбиета Ракушанка нарын 2 дахь хүү, хунтайж, 1521 онд гэгээн дүр олгосон.
- I Ян Ольбрахт (пол. Jan Olbracht; 1459—1501), Глогаугийн гүн, Польшийн хаан (1492—1501).
- Александр Ягеллончик (пол. Aleksander Jagiellończyk, бел. Аляксандр Ягелончык, лит. Aleksandras Jogailaitis; 1461—1506) IV Кажимирын 4 дэх хүү, Польшийн хаан (1501—1506), Литвын Их гүн (1492—1506); Польшийн хаан болсноор Польш-Литвын холбоо сэргэсэн байна. 1495 онд тэрээр Москвагийн Их гүн III Иван Васильевич (1440—1505)-ийн охин Елена Ивановна (1476—1513)-тай гэрлэсэн.
- Зофиа Ягеллонка (пол. Zofia Jagiellonka; 1464—1512) IV Кажимирын охин, Бранденбург-Ансбахын I Фридрихын эхнэр.
- Элжбиета Ягеллонка (1465—1466) (пол. Elżbieta Jagiellonka; 1465—1466) IV Кажимирын охин, нярайдаа эндсэн.
- I Сигизмунд (Хөгшин) (пол. Zygmunt Stary, бел. Жыгімонт Стары, лит. Žygimantas Senasis; 1467—1548) IV Кажимирын 5 дахь хүү, Польшийн хаан (1506—1548), Литвын их гүн (1506—1522).
- Фридерик Ягеллончик (пол. Fryderyk Jagiellończyk; 1468—1503) Краковын хамба лам, Гнезены ламтан, кардинал.
- Элжбиета Ягеллонка (1472—1480) (пол. Elżbieta Jagiellonka; 1472—1480) IV Кажимирын охин.
- Анна Ягеллонка (пол. Anna Jagiellonka; 1476—1503) IV Кажимирын охин, Померанийн гүн Х Богуславын эхнэр.
- Барбара Ягеллонка (пол. Barbara Jagiellonka; 1478—1534), IV Кажимирын охин, Саксоны гүн "Сахалт" Георгийн эхнэр.
- Элжбиета Ягеллонка (1482—1517) (пол. Elżbieta Jagiellonka; 1482—1517) IV Кажимирын охин, Силез-Легницийн гүн II Фридрихийн эхнэр.
- Ядвига Ягеллонка (1513—1573) (пол. Jadwiga Jagiellonka; 1513—1573) I Сигизмундын охин. 1535 онд Бранденбургийн удирдагч II Иоахим Хектортой гэрлэсэн.
- Анна Ягеллонка (пол. Anna Jagiellonka; 1515—1520) I Сигизмунд болон Барбара Заполья нарын охин.
- Изабелла Ягеллонка (1519—1559) I Сигизмундын охин, 1535 онд Унгарын хаан I Яноштой гэрлэсэн.
- Сигизмунд II Август (пол. Zygmunt August, бел. Жыгімонт Аўгуст, лит. Žygimantas Augustas; 1520—1572) I Сигизмундын хүү, Польшийн хаан (1548—1572), Литвын Их гүн (1548—1572).
- Зофиа Ягеллонка (пол. Zofia Jagiellonka; 1522—1575) I Сигизмунд, Бона Сфорца нарын охин. 1556 онд Браунгшвейг-Люнебургийн гүн V Генрихтэй гэрлэсэн.
- Анна Ягеллонка (пол. Anna Jagiellonka; 1523—1596) I Сигизмунд, Бона Сфорца нарын охин, Польшийн хатан хаан; нөхөр нь Стефан Баторий (1533—1586), Польшийн хаан, Литвын Их гүн 1576—1586.
- Катаржина Ягеллонка (пол. Katarzyna Jagiellonka; 1526—1583) I Сигизмунд, Бона Сфорца нарын охин, Шведийн хаан III Юхан Ваза (1537—1592)-гийн анхны эхнэр. Тэдний хүү Сигизмунд 1587 онд Польшийн болон Литвын титмийг авсан. Мөн 1592—1599 онуудад Шведийн хаан байв.
- Олбрехт Ягеллончик (пол. Olbracht Jagiellończyk; 1527 онд төрөөд тэр даруй нас барсан) I Сигизмундын хүү.