Ядамын Должинжав

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search

Ядамын Должинжав (1937-1988) нь Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын уугуул, Төв аймгийн Батсүмбэрийн сангийн аж ахуйн ногоочин байхдаа 1971 оны 7 сарын 2-ны өдрийн 133 тоот зарлигаар Монгол Улсын хөдөлмөрийн баатар цол хүртсэн эмэгтэй юм.

Төв аймгийн Батсүмбэрийн сангийн аж ахуйд 1953 оноос малчин, дараа жилээс нь ногоочноор ажиллаж 1987 онд насны тэтгэвэрт гарчээ. Өөрийн багш ногоочин Д.Долгорын арга туршлагыг баяжуулан хэрэглэж, багшийгаа залгамжилсан энэ ногоочин хүнсний ногооны га тутмаас авах нормыг 2-3 дахин давуулж, 48-75 тонн ургац хурааж хөдөлмөрийн бахдам амжилтын эзэн болсон байна.

Гавьяа шагнал[засварлах | edit source]

Ардын Их Хурлын депутатаар хоёр удаа сонгогдож, МАХН-ын их хуралд төлөөлөгчөөр оролцож байжээ.

  • Сүхбаатарын одон
  • Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон
  • “Алтан гадас” одон
  • “Алдарт эх” I, II одон
  • ойн хүндэт медалиуд
  • Засгийн газрын Хүндэт жуух бичиг
  • 1971 онд Хөдөлмөрийн баатар цол

зэргээр шагнагджээ. 1975 онд "Шугуйн шивээн" найруулал бичигдсэн байна.

Гэр бүл[засварлах | edit source]

Я.Должинжав нь хөдөлмөрийн баатар Ж.Пүрвээгийн гэр бүлийн хүн юм. Түүний тухай олон нийтлэл байдгын нэг нь "Шугуйн шивнээн" /https://commons.m.wikimedia.org/wiki/File:%D0%A8%D1%83%D0%B3%D1%83%D0%B9%D0%BD_%D1%88%D0%B8%D0%B2%D0%BD%D1%8D%D1%8D%D0%BD.pdf/ найруулал юм.