Ялалт кино театр
Ялалт кино театр нь 1975 онд Улсын кино үзвэрийн хэрэг эрхлэх газрын харьяанд нийсэлийн Октябрын районд байгуулагджээ. Ялалт кино театрыг Ялалтын баярын өмнөх өдөр буюу 1985 оны 5 сарын 1-ний өдөр нээлтээ хийжээ.
Түүхэн тойм
[засварлах | кодоор засварлах]БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1975 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 226 дугаар тогтоолоор Улаанбаатар Кино үзвэрийн контор нэртэйгээр Улсын кино үзвэрийн хэрэг эрхлэх газрын харьяанд байгуулагдаж байжээ.
Кино үзвэрийн конторын харьяанд тухайн үеийн 8 кино театр байв. Үүнээс дурдвал,
Танхим
[засварлах | кодоор засварлах]Ялалт кино театр нь нэг ээлжиндээ 1200 хүнд үйлчлэх үзвэрийн их, бага 2 танхимтайгаас гадна 1, 2-р давхрын хүлээх танхимд уран зураг, гэрэл зургийн үзэсгэлэн, зурагт, радио узель, зууш ундааны газар, ном, гоо сайхан, соёлын барааны худалдаа, холбооны цэгээр үйлчилж эхэлсэн байна.
Кино театраас үзэгчдийн тавтай байдлыг хангахын тулд 1 цагт 120 мянган куб метр цэвэр тунгалаг агаар боловсруулан үйлдвэрлэж гаргадаг цэвэршүүлэгч төхөөрөмжөөр үйлчилдэг байжээ.
Ажилтан албан хаагчид
[засварлах | кодоор засварлах]Нийт 360 гаруй ажилтан, албан хаагчтай байсан ба анхны даргаар нь Ч.Дунхүү, 1975 оны 7 сарын 9-ний өдрөөс Б.Дамба нар тус тус томилогдон ажиллаж байжээ.
"Ялалт" кино театрын даргаар: Д.Дарамсүрэн, н. Бямбаа, н.Одонгэрэл, С. Жимээхүү, Ч.Дунхүү нарын хүмүүс ажиллаж байв.
ЗСБНХУ-ын /тухайн үеийн/ Дээд зөвлөлийн тэргүүлэгчдийн дарга Николай Подгорный 1973-1974 онд Монгол улсад айлчлахдаа 70/35 мм-ийн хэмжээтэй, дэлгэмэл дэлгэцтэй /широко- форматный/ кино театрын бүрэн тоног төхөөрөмжийг кино конторт бэлэглэсэн байна. Энэхүү тоног төхөөрөмжийг ашиглахын тулд шинээр кино театр барих шаардлага тавигдсан ба улмаар 1975 онд "Ялалт" кино театрын суурийг тавьсан байна. Уг кино театрын барилгыг монгол архитекторын боловсруулсан зураг төслөөр Улаанбаатар хотын барилга трестийн ажилчид 10 жилийн турш барьж дуусгасан.
Кино
[засварлах | кодоор засварлах]Кино үзвэрийн конторын харьяа "Ялалт" кино театрын дэлгэцэнд гаргасан анхны кино нь "Хурд" нэртэй кино байсан. Шинэхэн театрын дэлгэцнээ гарсан анхны монгол кино нь "Би чамд хайртай" байжээ.