Ямашина шувуу судлалын хүрээлэн
Ямашина Шувуу Судлалын Хүрээлэн (山階鳥類研究所, Yamashina Chōruikenkyūsho) нь Японд байршдаг ашгийн бус шинжлэх ухааны судалгааны байгууллага ба шувуу судлал чиглэлээр мэргэшсэн байна.
Түүх
[засварлах | кодоор засварлах]Ямашина Шувуу Судлалын Хүрээлэнг Доктор Ёошимаро Ямашина Шибуяа дахь гэртээ өөрийн шувууны талаарх ном, төрөл зүйлийн цуглуулга болгон хувийн музей хэлбэрээр байгуулсан аж. Маркүйс Ямашина нь Ханхүү Ямашина Кикүмаро-гийн 2 дахь хүү болон мэндэлсэн ба 1942 онд тэрээр энэхүү музейг олон нийтэд нээсэн юм. Уг институтэд Ямашина шувууны хромосом дээр суурилсан таксономи дээр судалгаа явуулж, мөн шувуу судлалын талаар олон өгүүллүүд болон ном бичжээ.
Энэхүү институт 1984 онд одоогийн байршил болох Абико, Чиба дахь Токиогийн зүүн бүсээс ойролцоогоор 30км-ын зайд шилжин суурьшжээ. Институт нь Японы эзэн хааны гэр бүлтэй дотно харилцаатай байсаар ирсэн ба хаан ширээг залгамжлагч ханхүү Нарүхитогийн дүү ханхүү Акишино удирдагчийн албыг хашиж, тэдний охин дүү гүнж Саяако нь энэхүү хүрээлэнд 1992 оноос 2005 оны хооронд номин шогшир (Kingfisher)-ын судлалаар мэргэшсэн судлаачаар ажилласан байна.
Хэвлэл, арга хэмжээ
[засварлах | кодоор засварлах]Ямашина институт нь өгүүлэл олон тайлан нийтэлдэг ба үүнд Ямашина Шувуу Судлалын Хүрээлэнгийн талаарх өгүүлэл, жил бүрийн Шувуудын Нүүдлийн Судалгааны Төвийн тайлан болон сар тутмын шувуудад дурлагсдад зориулсан сонин зэрэг багтана. [1]
Институт нь мөн шувуу судлалын талбарт эсвэл шувуу хамгааллын талбарт чухал хувь нэмэр оруулсан хувь хүн болоод хэсэг бүлэг хүмүүст олгодог, 2 жил тутам болдог Ямашина Ёошимарогийн нэрэмжит Шувуу Судлалын шагналыг ивээн тэтгэдэг юм.
- ↑ "84-Year-Old Japanese Emperor Akihito Plans To Publish Scientific Papers After Retirement". IndiaTimes (Indian English хэлээр). 2018-10-08. Татаж авсан: 2022-07-21.