Янь ванлиг
Appearance
Янь улс нь Хятадын Байлдаант улсуудын үед байсан вант улсуудын нэг юм. Газар нутаг нь МЭӨ IV зууны сүүл үед зүүн зүгт одоогийн Ляонин мужийн баруун хэсэг газар, Лууха гол орчим, Солонгосын Кужусон улстай, хойд талын хэрмээр Дунхугийн аймгийн холбоотой, баруун, баруун өмнө хэсгээр Жаогийн ванлигтай, өмнө талаараа Чи ванлигтай тус тус хиллэж зүүн хойд хятадыг эзэгнэн оршиж байсан. Нийслэл хот нь Жичэн. (одоогийн Бээжин хот)
МЭӨ 221 онд Цинь ванлигт эзлэгдэн мөхсөн.