Ян Жиэчи

Ян Жиэчи (хятад. 杨洁篪; англи. Yang Jiechi, 1950 оны 5-р сарын 1-нд Хятадын Шанхай хотод төрсөн) — Хятадын улс төрч, Хятадын Коммунист намын Төв хорооны Улс төрийн Товчооны гишүүн (2017 оноос), 2013–2022 онд ХКН-ын Төв Хорооны Гадаад хэргийн удирдах хэсгийн Тамгын газрын захирал. 2013–2018 онуудад тэрээр БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн байсан. 2007–2013 онуудад БНХАУ-ын 10 дахь Гадаад хэргийн сайд, 2001-2004 онуудад АНУ-д суугаа Хятадын Элчин сайдаар ажиллаж байжээ.
Намтар
[засварлах | кодоор засварлах]Ян Жиэчи 1968-1972 онд Шанхай хотын Пужиан цахилгаан тоолуурын үйлдвэрт ажилтнаар ажиллаж байгаад 1972 онд Гадаад хэргийн яаманд орсон.
Тэрээр Шанхайн Олон Улсын Судалгааны Их Сургуульд суралцаж байсан. 1973-1975 онд Лондоны Эдийн засаг, улс төрийн шинжлэх ухааны сургуульд дадлага хийж байжээ. 1975-1983 онуудад Ян Хятадын Гадаад хэргийн яамны Орчуулга, хэлмэрчлэлийн хэлтэст ажилтан, хоёрдугаар нарийн бичгийн даргаар ажиллаж байжээ.
1983-1987 онд тэрээр Вашингтон дахь Хятадын Элчин сайдын яаманд Хоёрдугаар нарийн бичгийн дарга, зөвлөхөөр томилогдон ажилласан байна. Дараа нь 1987 онд Орчуулга, хэлмэрчлэлийн хэлтэст буцаж ирээд 1990 он хүртэл тэнд захирал, зөвлөхөөр ажилласан.
1990-1993 онд тэрээр Гадаад хэргийн яамны Хойд Америк, Далайн орнуудын газрын дэд захирлаар ажиллаж байсан бөгөөд 1993-1995 оны хооронд Вашингтон дахь Элчин сайдын яаманд буцаж ирээд Элчин зөвлөх буюу дэд тэргүүнээр ажиллаж байв.
1995-1998 онд Гадаад хэргийн сайдын туслах, 2000-2004 онд АНУ-д суугаа Хятадын Элчин сайд, 2004-2007 онд Гадаад хэргийн дэд сайд,
2007 оны 4-р сарын 27-ноос 2013 оны 3-р сарын 16 хүртэл тэрээр БНХАУ-ын Гадаад хэргийн сайдаар ажилласан. Тэрээр БНХАУ байгуулагдсаны дараа төрсөн тус улсын анхны Гадаад хэргийн сайд болжээ.
2013 оны 3-р сараас БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүнээр (2018 он хүртэл) ажиллаж байв.
2013 оны 8-р сараас Хятадын Коммунист Намын Төв Хорооны Гадаад хэргийн удирдах газрын захирлаар ажиллаж байв.
2022 оны 10-р сард болсон Хятадын Коммунист Намын 20-р их хурлын дараа Ян Жиэчи Улс төрийн Товчооноос гарсан. 2023 оны 1-р сарын 1-нд Ян Жиэчи Төв Гадаад хэргийн комиссын газрын захирлын албан тушаалаасаа бууж, улс төрөөс албан ёсоор гарсан байна.