Jump to content

Японы ерөнхий сайд

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
(Японы Ерөнхий Сайд-с чиглүүлэгдэв)
Япон Улсын Ерөнхий Сайд
日本国内閣総理大臣
Японы ерөнхий сайдын далбаа
Одоо хашиж буй
Такаичи Санаэ
Албаа хүлээн авсан;
2025 оны 10 сарын 21
Японы засгийн газрын гүйцэтгэх засаглал
Ерөнхий сайдын ажлын алба
Хандах хэлбэрНайкаку соридайжин
(албан)
Эрхэм хатагтай
(албан болон дипломат)
Шүшоо
(албан бус болон намын мэтгэлцээний үеэр)
Соори
(албан бус)
Төрөл
ГишүүнЗасгийн газрын танхим
Үндэсний аюулгүй байдлын зөвлөл
Японы парламент
Оршин суух газарНайкаку Сори Дайжин Кантей
СуудалТокио
Нэр дэвшүүлэгчЯпоны парламент
ТомилогчСүр жавхлант Эзэн хаан
Бүрэн эрхийн хугацааТогтмол хугацаагүй
Итгэл алдсан эсвэл Төлөөлөгчдийн танхим нээгдсэний дараа огцорно; дахин томилогдох боломжтой
Бүрдүүлэгч хэрэгсэлЯпоны Үндсэн Хууль
ӨмнөхЯпоны Дайжо-дайжин
Алба бий болсон1885 оны 12 сарын 22; 140 жилийн өмнө (1885-12-22)
Анхны эзэмшигчИто Хиробүми
ОрлогчЕрөнхий сайдын орлогч
Засгийн газрын ерөнхий нарийн бичгийн дарга[1]
ЦалинЖилийн ¥40,490,000/
USD$ 257,597[2]
Вэб сайтАлбан ёсны цахим хуудас

Япон Улсын Ерөнхий сайд (Япон: 内閣総理大臣, эсвэл 首相) - Японы Засгийн газрын тэргүүний албан тушаал. Японы Ерөнхий сайд гэдэг албан тушаал 1885 онд бий болж, 1947 оны Үндсэн хуулиар өнөөгийн хэлбэрээ олсон байна.

Одоогийн Ерөнхий сайд Такаичи Санаэ.

Японы Ерөнхий сайдыг парламентад олонх болсон улс төрийн намын өргөн мэдүүлснээр Японы Эзэн хаан томилдог. Ерөнхий сайд сайд нарыг томилох болон огцруулах эрхтэй.

Япон Улсад 1885 онд Европын туршлагын үндсэн дээр (гол төлөв Германы) төрийн удирдлагын тогтолцооны цоо шинэ өөрчлөлт хийсэн. Үүний дагуу хуучин Төрийн үндсэн гүйцэтгэх засаглал болсон Дайжоокан (яп. 太政官: Төрийн Зөвлөл)-ыг халж, оронд нь Сайд нарын Танхим, Төрийн буюу иргэний алба бий болсон байна. 1885 оны 12 дугаар сарын 22-нд Японы анхны Ерөнхий сайдаар Ито Хиробүми томилогдсон түүхтэй. Мөн шинэ тогтолцооны дагуу тэрбээр Ерөнхий сайдаас гадна Эзэн хааны ордны сайд, Үндсэн хуулийн комиссын даргын албыг давхар хашиж байжээ.

1885 оноос хойших хугацаанд 90 болон 96-98 дахь засгийн газрын тэргүүн Абэ Шинзоо Японы түүхэнд нийт 8 жил 9 сар тус албыг хашсан нь хамгийн удаан ажилласан дээд амжилт юм.

Ерөнхий сайдын томилгоо

[засварлах | кодоор засварлах]

Японы Ерөнхий сайдад нэр дэвшигчийг парламентын хоёр Танхим хоёулаа сонгодог хуультай. Хэрэв Төлөөлөгчдийн танхим болон Зөвлөхүүдийн танхим нэг хүнийг сонговол Японы эзэн хаан түүнийг шууд Ерөнхий сайдын албан тушаалд томилдог. Японы Үндсэн хуулийн дагуу Эзэн хаан санал болгож буй нэр дэвшигчийг томилохгүй байх ямар ч боломжгүй. Хэрэв Төлөөлөгчдийн танхим болон Зөвлөхүүдийн танхимаас Ерөнхий сайдад өөр өөр хүн нэр дэвшүүлсэн тохиолдолд эвлэрүүлэх журам явуулдаг. Хэрэв эвлэрэхгүй бол Төлөөлөгчдийн танхимын шийдвэрийг дагах ёстой ажээ. Иймд бодит байдал дээр Төлөөлөгчдийн танхимд олонх болсон нам, эвсэл Ерөнхий сайдад нэр дэвшигчээ ямагт гаргаж чаддаг байна.

Ерөнхий сайд нар

[засварлах | кодоор засварлах]
Үндсэн өгүүлэл: Японы Ерөнхий сайд нар
  1. ЕСО-ийн албан тушаал сул байвал
  2. 首相は4049万円、閣僚の給料は安い?高い? 菅内閣誕生ドキュメント (Япон хэлээр), The Nikkei, 2020-09-16, Татаж авсан: 2022-05-20
 Commons: Японы ерөнхий сайд – Викимедиа зураг, бичлэг, дууны сан