Япон судлал
Япон судлал (япон. 日本学, галиглал: Nihongaku), Европын орнуудад Japanology гэгддэг. Япон судлал Зүүн Ази судлалын дэд салбар бөгөөд Японы нийгэм, хүмүүнлэгийн ухааны судалгаа юм. Үүнд япон хэл, түүх, соёл, утга зохиол, гүн ухаан, урлаг, хөгжим, кино урлаг, шинжлэх ухаан зэрэг салбаруудыг багтаадаг.
Европын орнуудын Япон судлалын түүх Эдогийн эринд (1603-1867) Нагасаки болон Дэжима хотуудад суурьшсан Голландын худалдаачдаас улбаатай гэж үздэг. Британий Сэр Эрнест Сатоу, Фредерик Виктор Дикинс зэрэг эрдэмтэд 1872 онд Ёкохамад Японы Азийн нийгэмлэгийг үүсгэн байгуулсан нь Япон судлалыг шинжлэх ухааны эрдмийн салбар болгон хөгжүүлэхэд чухал үйл явдал болсон юм.
Мэргэжлийн үйл ажиллагаагаа Япон судлахад зориулсан мэргэжилтнүүдийг Япон судлаач гэж нэрлэдэг.
Алдартай япон судлаачид
[засварлах | кодоор засварлах]- Кийн, Дональд Лоуренс (англи. Donald Lawrence Keene, 1922–2019) — Америкийн япон судлаач, Японы уран зохиолын орчуулагч. Колумбын Их Сургуулийн хүндэт профессор бөгөөд 50 гаруй жил багшилсан.
- Франциско Савьер (исп. Francisco (de) Javier, 1506–1552) — Католик шашны гэгээнтэн, номлогч. Есүсийн Нийгэмлэгийг (Иезуитийн Орден) үүсгэн байгуулагчдын нэг. Японд анх удаа католик шашны номлогч болсон хүн.
- Поливанов, Евгений Дмитриевич (1891–1938) — Орос, Зөвлөлтийн хэл шинжлэлийн мэргэжилтэн, дорно дахины судлаач, утга зохиолын эрдэмтэн. Японы үгсийг Оросын кирилл үсгээр хөрвүүлэх системийг зохион бүтээгч.
- Доналд Ричи (сэтгүүлч) (англи.Donald Richie; 1924–2013) – Америкийн сэтгүүлч, кино судлаач, кино найруулагч, Японы соёлын мэргэжилтэн.
- Сэр Эрнест Мейсон Сатоу (англи. Sir Ernest Mason Satow, 1843–1929) – Британийн эрдэмтэн, дипломатч, аялагч, ургамал судлаач, толь бичгийн хамтран зохиогч, Япон судлаач. Бакумацу болон Мэйжийн үеийн Британи-Японы харилцааны гол хүн.