Jump to content

Япон судлалын сэтгүүл (JJS)

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
JJS Winter 2026 Cover
JJS Winter 2026 Cover

Япон судлалын сэтгүүл нь АНУ дахь япон судалгааны сэтгүүл юм. Японы талаарх шинэ мэдээ мэдээлэл, шинэ тайлбарууд, сүүлийн үеийн судалгаануудыг англи хэлээр унших уншигчдад зориулан гаргадаг.

Япон судлалын сэтгүүл нь жилд 2 удаа, өвөл болон зун хэвлэгддэг бөгөөд жилийн дугаарын нийт хуудас 500 гаруй байдаг. 1974 оны намар анхны редактор Кэнэт Б.Пайл сэтгүүлийг хэвлэн гаргасан бөгөөд одоо Сабин Фрухстюк, Морган Пителка нар хамтран редакторлож байна. Жессамин Р. Абел бол номын шүүмжийн редактор юм. Вашингтоны Их Сургуулийн япон судлалын профессор Сюзан Хэнли 25 жил тус сэтгүүлийн редактороор ажилласан.

Япон судлалын нийгэмлэгийн нэрийн өмнөөс Калифорнийн Их Сургуулийн хэвлэл тус сэтгүүлийг хэвлэн гаргадаг бөгөөд цахим байдлаар JSTOR сангаас үзэх боломжтой.