Jump to content

Яргуй цэцэг

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Яргуй цэцэг

Биологийн ангилал
Аймаг: Ургамал
Division: Цэцэгт ургамал
Анги: Magnoliopsida
Баг: Холтсон цэцэгтэн
Овог: Холтсон цэцгийнхэн
Төрөл: Pulsatilla
Ижил утгатай нэршил

Яргуй
Турчаниновын яргуй
Хөх яргуй

Яргуй цэцэг (Латин: Pulsatilla) нь хөх, цэнхэр, цагаан, шар, улаан гэх мэт өнгөтэй байдаг ба дэлхийн бөмбөрцгийн хойд хагаст буюу сэрүүн бүсэд нийт 48 зүйлийн яргуй байдгаас Монгол нутагт 6 зүйлийн яргуй ургадаг.

Яргуй нь Холтсон цэцгийнхэн овогт багтдаг ба хавар эрт цэцэглэдэг олон наст ургамал юм. Үндэс орчмын навчис нь өдлөг, урт үслэг бүхий богино бариултай, навчсын бүрээс нь бараг угаа хүртэл цуулбар, шугаман, үзүүртээ 3 шүдлэгтэй. Цэцэг нь том, нарийн, цоморлиг хэлбэртэй, гадна талаараа үслэг. Үүний 5 зүйл нь хөх цэцэгтэй, 1 зүйл нь шар цэцэгтэй байдаг. Манай орны Хөвсгөл, Хэнтий, Хангай, Монгол Дагуур, Хянган, Ховд, Дорнод Монгол, Дундговийн баруун, баруун хойд, хойд, зүүн талын сумдын нутгаар тархан ургадаг. Хөрсны гадаргуу өдөртөө +5 хэм, шөнөдөө 0 хэм болсон үед ургах нөхцөл нь бүрэлддэг бөгөөд цэцэг нь 5-10 хоногийн настай байдаг. Хөх яргуй нь элсэрхэг хөрсөнд ургадаг бол Турчаниновын яргуй нь ойн цоорхойд ургасан байх нь элбэг тохиолддог.

Хаврын цас ханзраагүй байхад хамгийн түрүүнд ургадаг хүйтэнд тэсвэртэй цэцэг учраас европчууд яргуйг итгэл найдварын цэцэг гэж үздэг.

Ардын эмчилгээнд уг ургамлын газар дээрх хэсэг буюу цэцгийг хатааж хэрэглэдэг.

Монголчууд яргуйг ургаж эхлэх үед нь идэж хэрэглэдэг боловч нэг дор олноор идвэл эм биш хор болдог тул болгоомжтой байх хэрэгтэй. Эрт дээр үеэс монголчууд яргуйг арьсны янз бүрийн шарх, үрэвсэлт өвчний үед, мэдрэлийн ядаргаа, нойргүйдэл зэрэгт хэрэглэж ирсэн байна. Мөн аливаа хорыг тайлах, хүний биеийн хэмийг бариулах, сүрьеэ, хөхүүл ханиад зэрэгт хэрэглэдэг. Төрөлт удааширч байхад тус болж, төрөлтийг хөнгөвчлөн, өвдөлтийг намдаана.

Шар яргуй
Яргуй цэцэг

Яргуйг ардын эмнэлэгт дараах тохиолдолд хэрэглэж ирсэн:

  • Ангина
  • Бронхит
  • Бөгшүүлэн ханиалгах
  • Амьсгалын дээд замын эмгэг буюу хамрын, залгиур, дунд чихний үрэвсэл
  • Уушгины сүрьеэ
  • Ханиад, томуу
  • Мөөнгөнцөрдөх
  • Түлэгдэлт
  • Зүрхний хэм түргэсэх
  • Цусны даралт ихсэх
  • Мэдрэлийн ядаргаа
  • Нойргүйдэл
  • Нүдний даралт ихсэх
  • Тархи, толгойгоор хатгуулах
  • Унадаг өвчин
  • Үе мөч өвдөх
  • Хэрлэг
  • Хор тайлах
  • Хавдар хариулах
  • Хүний биеийн хэм бариулах
  • Булчирхайн сүрьеэ
  • Шамбарам
  • Ходоодны галын илчийг сайжруулах
  • Тамир тэнхээ оруулах
  • Шар усны өвчний хатаах
  • Сэтгэл гутрал
  • Үргүйдэл
  • Хөхүүл ханиад
  • Сарын тэмдэг саатах
  • Гуурсны багтраа буюу астма
  • Зүрхний дутагдал болон зүрх дэлсэх
  • Элэг бөөрөөр хатгаж өвдөх
  • Нүдний болор цайх
  • Нүд чинэрэх
  • Тархины даралт бууруулах
  • Эмэгтэйчүүдийн өвчин
  • Дааврын болон дотоод шүүрлийн системийн ажиллагаа алдагдах
  • Идээт шарх
  • Гүйлсэн булчирхайн үрэвсэл
  • Тулай
  • Яс махны бэртэнгэ
  • Гэдэс гүйлгэж өвдөх

Хэрэглэх арга ба тун

[засварлах | кодоор засварлах]

Ханд: Нэг аяга усанд ½-1 цайны халбага (0.12-0.3 гр) хатаасан цэцгээс нэмээд 10-15 минут буцалгаад шүүнэ. Цайг өдөрт гурван удаа уух эсвэл шаардлагатай үед ууж болно.

Архинд дарах хэлбэрээр: 40%-ийн архинд 1:10 харьцаатай. 1-2 мл-ийг өдөрт гурван удаа ууна.

Яргуй нь хортой ургамал юм. Буруу хэрэглэвэл суулгах, бөөлжих, татах, цусны даралт буурах, ухаан алдах зэрэг сөрөг нөлөөллийг бий болгодог. Мөн ходоод гэдэсний өвчтэй хүн, жирэмсэн эхчүүд, ходоодны ил шархлаатай, элэгний хатууралтай (цирроз) хүмүүс хэрэглэж болохгүй.

Хүлээн зөвшөөрөгдсөн 48 зүйл байдаг.

Яргуйн зүйлс
ЗүйлЗүйл
Pulsatilla ajanensis Regel & TilingPulsatilla albana (Steven) Bercht. & J.Presl
Pulsatilla alpina (L.) Chaz.Pulsatilla ambigua (Turcz. ex Hayek) Zämelis & Paegle
Pulsatilla armena (Boiss.) Rupr.Pulsatilla aurea (Sommier & Levier) Juz.
Pulsatilla × bolzanensis MurrPulsatilla × bolzanensis Murr
Pulsatilla bungeana C.A.Mey.Pulsatilla campanella (Regel & Tiling) Fisch. ex Krylov
Pulsatilla × celakovskyana DominPulsatilla cernua (Thunb.) Chaz.
Pulsatilla chinensis (Bunge) RegelPulsatilla dahurica (Fisch. ex DC.) Spreng.
Pulsatilla × emiliana (F.O.Wolf) BeauverdPulsatilla × gayeri Simonk.
Pulsatilla georgica Rupr.Pulsatilla × girodii (Rouy) P.Fourn.
Pulsatilla grandis Wender.Pulsatilla × hackelii Pohl
Pulsatilla halleri (All.) Willd.Pulsatilla herba-somnii Stepanov
Pulsatilla herbertii Zaikov & ShmakovPulsatilla hulunensis (L.Q.Zhao) L.Q.Zhao & Y.Z.Zhao
Pulsatilla integrifolia (Miyabe & Tatew.) Tatew. & Ohwi ex Vorosch.Pulsatilla × knappii (Palez.) Palez.
Pulsatilla kostyczewii (Korsh.) Juz.Pulsatilla magadanensis A.P.Khokhr. & Vorosch.
Pulsatilla millefolia (Hemsl. & E.H.Wilson) Ulbr.Pulsatilla × mixta Halácsy
Pulsatilla montana (Hoppe) Rchb.Pulsatilla multiceps Greene
Pulsatilla neobungeana Zaikov & ShmakovPulsatilla nipponica (H.Takeda) Ohwi
Pulsatilla nivalis NakaiPulsatilla nuttalliana (DC.) Bercht. & J.Presl
Pulsatilla occidentalis (S.Watson) FreynPulsatilla orientali-sibirica Stepanov
Pulsatilla patens (L.) Mill.Pulsatilla pratensis (L.) Mill.
Pulsatilla reverdattoi Polozhij & A.T.MalzevaPulsatilla rubra (Lam.) Delarbre
Pulsatilla sachalinensis H.HaraPulsatilla saxatilis L.Xu & T.G.Kang
Pulsatilla scherfelii (Ullep.) SkalickýPulsatilla sukaczewii Juz.
Pulsatilla taraoi (Makino) Zämelis & PaeglePulsatilla tatewakii Kudô
Pulsatilla tenuiloba (Turcz.) Juz.Pulsatilla tongkangensis Y.N.Lee & T.C.Lee
Pulsatilla turczaninovii Krylov & Serg.Pulsatilla usensis Stepanov
Pulsatilla vernalis (L.) Mill.Pulsatilla violacea Rupr.
Pulsatilla vulgaris Mill.Pulsatilla wallichiana (Royle) Ulbr.
Pulsatilla × weberi (Widder) Janch. ex HolubPulsatilla × wilczekii (F.O.Wolf ex Hegi) P.Fourn.
Pulsatilla × yanbianensis H.Z.LvPulsatilla zimmermannii Soó