Ярилцлага

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search
Радио студид ярилцлага өгч буй хөгжимчин
Ажлын ярилцлагад орж буй эмэгтэй
Тэмцээний дараа ярилцага өгч буй тамирчид
Телевизийн мэдээнд зориулсан ярилцлагын бичлэг

Ярилцлага гэдэг нь харилцан ярианаас бүрдэх бөгөөд нэг нь асууж, нөгөө нь хариулж байдаг. Ярилцлага нэг талаас идэвхтэй өрнөдөг яриа бөгөөд ярилцагч болон ярилцлага өгөгч буюу ярилцлагын "зочин" байна.

Ярилцлага нь олон төрөл байна: ажилд орох ярилцлага, ямар нэг үйл явдлын гэрчээс авах ярилцлага гэх мэт.

Тойм агуулга[засварлах | edit source]

Ярилцлага нь олон янзын хувилбартай бөгөөд албан болон албан бус байна.

Албан ярилцлага[засварлах | edit source]

Албан буюу албан ёсны ярилцлагаас дурдвал

  • Ажлын ярилцлага
  • Сэтгэл судлаачийн ярилцлага
  • Судлаачийн ярилцлага
  • Сэтгүүл зүйн ярилцлага

Ажил олгогчийн ярилцлага[засварлах | edit source]

Ажил олгогчийн ярилцлага буюу Ажлын ярилцлага гэж нийтлэг нэрлэдэг.

Ажлын ярилцлага нь ажил олгогч ажилд горилогчоос ажилд шаардлагатай ур чадвар бий эсэхийг дүгнэж тодруулах зорилготой ярилцлага байдаг.

Сэтгэл судлаачийн ярилцлага[засварлах | edit source]

Сэтгэл судлаачийн ярилцлага нь үйлчлүүлэгч, эмчлүүлэгчийнхээ сэтгэл зүйн байдлыг үнэлж дүгнэж, мэдэх зорилготой ярилцлага байна.

Судлаачийн ярилцлага[засварлах | edit source]

Судлаачийн ярилцлага нь судалгааны зорилго төлөвлөгөөний дагууд сорил, сонжоо зэрэг олон арга барилаар хийдэг ярилцлага юм.

Сэтгүүл зүйн ярилцлага[засварлах | edit source]

Сэтгүүл зүйн ярилцлага буюу Олон нийтийн мэдээллийн хэрэгслийн ярилцлага гэж бас нэршдэг.

Сэтгүүлч мэргэжилтэй эсвэл сурвалжлагч хүн утсаар болон биечилж сэтгүүл зүйн асуулт ашиглаж олон түмэнд зориулан олон нийтийн мэдээллийн хэрэгслээр түгээх зорилготой ярилцлага хийнэ.

Сэтгүүл зүйн ярилцлага нь зорилгоосоо хамаарч дотроо олон төрөл байна.