Мягмар гараг

(Гал өдөр-с чиглүүлэгдэв)

Мягмар нь долоо хоногийн хоёр (ISO 8601 стандартын дагуу), эсвэл гурав дахь (Ням гарагаас эхэлж тоолбол) хоног (өдөр) юм.

Монголчууд энэ өдрийг Монгол хэлэнд 3 янзаар нэрлэдэг уламжлалтай учир байна. Энэ нь тэнгэрийн эрхэс болох Ангараг гаригийг илтгэх Төвөд гаралтай "Мягмар" гэж нэрлэдэг бөгөөд, үүнээс гадна Санскрит гаралтай Ангараг болон Монголчилсон Гал өдөр гэж нэрлэгддэг.