Үжүлэн шаньюй

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search
Үжүлэн шаньюй
Хүннүгийн шаньюй
Хаанчлал МЭӨ 8 оноос МЭ 13 он
Хаан суусан МЭӨ 8 он
Төрсөн огноо ?
Өнгөрсөн огноо МЭ 13
Оршуулсан Монгол Улс. Ноён Уул
Удаах Улэй жоди шаньюй
Улс Хүннү

Үжүлэн шаньюй нь (англиар:Uchjulü-Jodi-Chanuy, хятадаар: 烏珠留若提 Wu-Zhou-Liu-Ju-Di) МЭӨ08 оноос МЭ 13 онд Хүннүгийн шаньюй байсан.

Намтар[засварлах | edit source]

Үжүлэн Шаньюй нь өөрийн хүннүчүүдийг хятадын эрхшээлээс чөлөөлдөг байснаараа ихэд алдаршсан байна. Үжүлэн Шаньюйг төр барьж байх үед Хан улс тал нутгийг улс төрийн хувьд ноёрхож байсан. Энэ шаньюйгийн үед Хүннү улс нь хятадын Хан улстай гэрээ байгуулж байсан ба энэхүү гэрээнд "...хоёр улс нэгэн гэр бөгөөд бие бие рүүгээ дайрч довтлохгүй. Хэрвээ ингэвэл харилцан бие биедээ мэдээлж, уг үйлдлийг таслан зогсоох ба харийн этгээд халдан дайрвал цэргийн хүчээр туслана. Энэхүү гэрээг түрүүлж зөрчсөн нь тал нь Хөх тэнгэрийн залхаалтыг үзэх болно." гэж тохиролцсон байжээ.

Үжүлэн шаньюй нь дээрх гэрээг зөрчихгүй байсан боловч Ван Ман хууль бусаар төрийн эргэлт хийн Баруун Хан улсыг мөхөөн ахархан оршин тогтносон Шин улсыг байгуулснаар хүчин төгөлдөр бус болжээ. Ван Ман нь 300,000 цэрэг бүхий хүчирхэг арми байгуулан Хүннүгийн эсрэг дайны ажиллагаа эхэлсэн боловч түүний энэ санаархал бүтэлгүйгээр дууссан байна. Үжүлэн шаньюй энэ дайны ажиллагаа дуусахын өмнө МЭ 13 онд таалал төгсжээ. Түүнийг Сюйбу овгийн Улэй жоди шаньюй залгамжилсан байна.

Ноён уулын булш[засварлах | edit source]

Үжүлэн шаньюйг өнөөгийн Монгол улсын Төв аймгийн Батсүмбэр сумын нутагт Ноён ууланд оршуулсан. Энэхүү булшыг 1925 онд Орос-Зөвлөлтийн эрдэмтэн Козловын шинжилгээний анги малтмалт хийжээ. Малталт хийсэн булшуудаас нутаг Булш No 6 Үжүлэн шаньюгийнх болно. Yүнийг уг булшнаас олдсон эд зүйлсийн дотор байсан хятадын эзэн хаанаас МЭӨ 1 онд бэлэглэсэн аяганы бичээсээр тогтоосон байна. Уг булшнаас хятад, бактри гаралтай нэхмэлүүд, скифийн барилаар хүннү урчуудын бүтээсэн амьтдын дүрсүүд зэрэг гайхамшигтай урлагийн бүтээлүүд олджээ. Мөн эндээс олдсон Үжүлэн шаньюйгийн толгойн гавлын яс Өнөөдөр Монгол улсын Түүхийн музейн үзвэр болсон байгаа билээ.

Мөн үзэх[засварлах | edit source]

Өмнөх
?
Хүннүгийн шаньюй
МЭӨ 8 он-МЭ 13 он
Дараах
Улэй жоди шаньюй