Jump to content

Үйлдвэрлэгчийн үүрэг, шаардлага (Органик бүтээгдэхүүний тухай хууль)

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Үйлдвэрлэгчийн үүрэг:

- Түүхий эд материалын болон бүтээгдэхүүний шинж чанарыг алдагдуулахгүй, мөн хүн, амьтан, байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэхгүй хадгалалтын болон үйлдвэрлэлийн технологийг нэвтрүүлэх;

- Дотоодын нөөц бололцоонд тулгуурлан хог хаягдал багатай болон хог хаягдлыг ашигласан усны зохистой хэрэглээг нэвтрүүлсэн технологи ашиглах;

- Хэрэв бүтэн органик бүтээгдэхүүн буюу тодорхой бүтээгдэхүүний үйлдвэрлэл хаагдсан бол ажлын 10 хоногийн дотор бичгээр мэдэгдэж, баталгаажуулалтын байгууллага, мэргэжлийн хяналтын байгууллагад бичгээр мэдэгдэнэ.

Органик бүтээгдэхүүн үйлдвэрлэгчийн шаардлага

- Органик бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн баталгаажуулалт хийлгэсэн байх, мөн гэрчилгээний төлбөр төлөх;

- Ойн нөөц, байгалийн ургамал ашиглах тохиолдолд ариутгалын бодисгүй талбайгаас хураан авах;

- Ой мод, байгалийн ургамлын тухай хууль тогтоомжид нийцсэн ойн нөөц, байгалийн ургамлыг ашиглах.

Органик хүнсний үйлдвэрлэлтэд цацраг идэвхит бодисыг ашиглах, ахуйн болон үйлдвэрлэлийн хог хаягдал, хотын цэвэрлэх байгууламжийн шавар, клоноор үйлдвэрлэсэн мал, амьтныг ашиглах; өөрийн хувиргасан амьд организмын бүтээгдэхүүн, өсөлтийн даавар зэргийг ашиглахыг хориглоно.