Jump to content

Үйлдвэрлэлийн хэрэгсэл

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Улс төрийн философид үйлдвэрлэлийн хэрэгсэл гэдэг нь нийгмийг үйлдвэрлэл эрхлэхэд холбогдох шаардлагатай хөрөнгө, нөөцийг хэлдэг. Яг ямар нөөц багтах нь янз бүр байж болох ч ихэнхдээ үндсэн хүчин зүйлүүд нь газар, хөдөлмөр, капитал үйлдвэрлэлийг багтаахаас гадна үндсэн дэд бүтэц ба шаардлагатай хөрөнгийн бүтээгдхүүнийг ашгийн тогтвортой хэмжээний үйлдвэрлэлд хадгалах мөн орно. Энэ нь Үйлдвэрлэл ба Түгээлтийн хэрэгслийн агуулга бөгөөд нэмэлтээр бүтээгдэхүүний хуваарилалт ба хүргэлт нь ихэвчлэн түгээгчдээр дамжуулан хийгддэг бөгөөд энэ нь үйлдвэрлэл, хуваарилалт, солилцооны системийн нэг хэсэг бөгөөд хуваарилагдсан барааг хэрэглэгчдэд хүргэж, солилцох үйл ажиллагааг хамардаг. Үйлдвэрлэлийн хэрэгсэл гэх ойлголтыг улс төр, эдийн засаг, социологийн янз бүрийн судалгааны салбаруудад өргөн хэрэглэдэг. Энэхүү ойлголт нь ерөнхийдөө аливаа бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд ашиглагддаг хэрэгсэл, түүнд холбогдох өмчлөл, мөн тухайн бүтээгдэхүүнийг бүтээхэд шаардагдах нийгмийн бүрэлдэхүүн хэсгүүдийн харилцан хамаарлыг судалдаг.