Үндсэн батлан даалт
Харагдац
Зээлийн батлан даалтын сангийн Үндсэн батлан даалт нь зээлийн барьцаа хөрөнгө нь хүрэлцэхгүй байгаа жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдэд батлан даалт гаргах үйлчилгээ юм.
Батлан даалт гаргуулах аж ахуйн нэгж нь батлан даалтын нөхцөлийг хүлээн зөвшөөрч, банкны зээл олгох шалгуур үзүүлэлтүүдийг хангасан бол батлан даалтад хамрагдах хүсэлтээ банкаар дамжуулан гаргана.
| Зээлийн төрөл | Хөрөнгө оруулалтын Эргэлтийн хөрөнгийн |
| Зээлийн дээд хэмжээ
Зээлийн хугацаа Зээлийн хүү |
Банкны зээлийн нөхцөлөөр |
| Батлан даалтын хэмжээ | Зээлийн 60 хүртэл хувь |
| Батлан даалтын дээд хэмжээ | 1.2 тэрбум төгрөг хүртэл |
| Батлан даалтын үйлчилгээний хураамж | 10,000 төгрөг |
| Батлан даалтын шимтгэл (нэг удаа төлнө) | 1 жил хүртэл хугацаанд - 1%
2 жил хүртэл хугацаанд - 2% 2 жилээс дээш хугацаанд - 3% |
Бүрдүүлэх материал
[засварлах | кодоор засварлах]- Банкны албан тоот холбогдох баримт бичиг дүгнэлт
- Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч болохыг нотлох баримт бичиг
- Сангаас шаардах нэмэлт материалууд
- Үйлчилгээний хураамж төлсөн баримт
Батлан даалт гаргахад хориглосон заалт
[засварлах | кодоор засварлах]- Чанаргүй болон хугацаа хэтэрсэн зээл, баталгаа, батлан даалттай зээлийн өрийн үлдэгдэлтэй
- Тухайн зээл нь өмнөх зээлийг хаах зориулалттай (өмнөх зээлийг зээлдэгч өөрийн бизнестээ зориулж авсан байх бөгөөд одоо авч буй батлан даалттай зээлийн 50 хувиас ихгүй хувийг шилжүүлэхэд хамаарахгүй)
- Байнгын оршин суух тодорхой хаяггүй
- Өмнө нь төслийн зээлд хамрагдсан боловч зориулалтын дагуу ашиглаагүй
- Сангаас шаардсан нэмэлт мэдээллийг өгөхөөс татгалзсан
- Хуурамч бичиг баримт бүрдүүлсэн
Хамтран ажилладаг банкнууд:
[засварлах | кодоор засварлах]- Төрийн банк
- Худалдаа хөгжлийн банк
- Хаан банк
- Голомт банк
- Капитрон банк
- Хас банк
- Ариг банк
- Богд банк
- Trans bank
- M bank