Үндэсний Фронт нам (Франц)

Үндэсний Фронт нам (франц. Front National, товч- FN) 2018 оны 6-р сарын 1-нээс өмнө «Үндэсний нэгдэл» (франц. Rassemblement national, товч- RN) гэх нэртэй 1972 оны 10-р сард Жан-Мари Ле Пены байгуулсан Францын хэт баруун үзэлтэй консерватив үндэсний улс төрийн нам.
Энэ улс төрийн нам нь Францын парламентын (франц. Parlement français) 577 суудалтай доод танхим болох Үндэсний Ассамблей (франц. Assemblée nationale)доод танхим)-н 126 суудлыг бүрэлдүүлдэг бөгөөд 2022 оны парламентын сонгуулийн өмнө Францын Үндэсний Ассамблейд тус нам 8-хан суудалтай байсан юм.
Өмнө нь Үндэсний фронт нам 1986 оны Үндэсний Ассамблейн (35 суудал), 2014 оны Европын парламентын (24 суудал) сонгуульд хамгийн өндөр амжилтад хүрч байжээ. Хожим нь Францын парламентын сонгуулийн мажоритар системд эргэн орсонтой холбогдуулан тус нам Үндэсний Ассамблейд суудал авч чадаагүй юм. 2002 оны Францын ерөнхийлөгчийн сонгуульд Жан-Мари Ле Пен 16.86 хувийн санал авч, хоёр дахь шатанд шалгараад 2 дахь шатанд тэрээр 17.79 хувийн санал авч, Жак Ширакт ялагдсан түүхтэй. 2000-аад оны эхний хагаст Үндэсний фронт нам нь парламент болон хотын сонгуулийн үр дүнгээр тус улсын гурав дахь чухал нам болсон юм.
2007 оны парламентын сонгуулиар тус нам 4.3 хувийн санал авч, Үндэсний Ассемблэйд нэг ч суудал авч чадаагүй юм. 2012 оны парламентын сонгуулиар тус нам парламентад хоёр суудал авсан бол 2014 оны Сенатын сонгуулийн дараа Сенатад хоёр суудал авсан. Мөн 2015 онд тус намыг 26 хотын дарга төлөөлж байсан.
2014 оны эцсийн байдлаар тус нам 80 гаруй мянган гишүүнтэй болсон байна.
1972-2011 онд тус намыг Жан-Мари Ле Пен удирдаж байжээ.
2011 оны 1-р сарын 15-наас (ерөнхийлөгчийн сонгуульд нийт сонгогчдын 2/3-ийн саналыг авсан) өнөөг хүртэл түүний охин Марин Ле Пен намын ерөнхийлөгчөөр ажиллаж байна.