Jump to content

Үндэсний Шинжлэх Ухааны Тойм

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Үндэсний Шинжлэх Ухааны Тойм бол Хятадын Шинжлэх Ухааны Академийн ивээл дор Оксфордын Их Сургуулийн хяналтанд хэвлэгддэг олон төрлийг хамарсан англи хэл дээрх нээлттэй шинжлэх ухааны сэтгүүл юм. Энэ сэтгүүл нь тойм өгүүлэл, хэтийн төлөв, мөн товч мэдээлэл ба эрдэм шинжилгээний дүгнэлтийн анхны судалгааг нийтэлдэг. Journal Citation Reports-ийн мэдээлснээр тус сэтгүүлийн 2021 оны нөлөөллийн коэффициент нь 23.178 байсан. Энэхүү сэтгүүл нь 2014 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд Чүнли Бай ерөнхий редактороор ажиллаж эхэлсэн ба сэтгүүлийн зорилго нь Хятадын шинжлэх ухааны хамт олны эрдэм шинжилгээний ололт амжилтыг дэлхий нийтэд түгээх сувгийг бүрдүүлэх, мөн шинжлэх ухааны бодлого, тэргүүлэх судлаачдын ярилцлагыг хөндсөн хэлэлцүүлгийн индэр болох явдал юм. Анхны редакцид байгалийн болон хэрэглээний шинжлэх ухаан болох физик, хими,биологийн шинжлэх ухаан, хүрээлэн буй орчин ба дэлхийн шинжлэх ухаан, материал судлал, мэдээллийн болон инженерийн шинжлэх ухааны дараах чиглэлүүдийг хамарна гэж тодорхойлсон байдаг. Үүсгэн байгуулагдсанаасаа хойш тус сэтгүүл нь шинжлэх ухаанд үзүүлэх нөлөөний олон үзүүлэлтээр хурдтай өсөлт үзүүлсэн ба нөлөөллийн коэффициент нь 2016 онд 8.843 байсан бол 2020 онд 17.275 болж өссөн бөгөөд нийт ишлэл авсан тоо нь 2016 онд 512 удаа, 2020 онд 5889 удаа болсон байна. 2014–2016 оны хооронд тус сэтгүүл улирал болгон хэвлэгддэг байсан бол 2017–2019 онд хоёр сард нэг удаа гардаг болсон. Харин 2020 оноос хойш сар бүр буюу жилийн 12 удаа тогтмол хэвлэгдэж байна.