Jump to content

Үндэсний Эвсэл (Монгол)

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Үндэсний Эвсэл
ТовчлолҮЭ
ДаргаНямтайширын Номтойбаяр
Байгуулагдсан2024 оны 01-р сарын 29 (2024-01-29)[1]
Төв байрУлаанбаатар
Үзэл баримтлалҮндэсний ардчилсан үзэл[2]
Улс төрийн жигүүрБаруун-төв
Гишүүн намууд
Өнгө(нүүд)  Ногоон
УриаҮндэстнээрээ баяжья!
Улсын Их Хурал
4 / 126
Цахим холбоос
evsel.mn

Үндэсний Эвсэл (ҮЭ) нь Монгол Улсын улс төрийн эвсэл бөгөөд 2024 оны 1-р сарын 29-нд байгуулагдсан. Тус эвслийг УИХ-ын гишүүн асан, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд асан Нямтайширын Номтойбаяр тэргүүлдэг. Эвсэл нь анх Монголын Ногоон Нам (МНН) болон Монгол Үндэсний Ардчилсан Нам (МҮАН)-аас бүрдэж байсан бөгөөд 2024 оны 5-р сард Монголын Либерал Ардчилсан Нам (МоЛАН) нэгдсэнээр өргөжсөн.

Нам Товчлол Намын дарга Байр суурь
Монголын Ногоон Нам МНН Олзодын Бум-Ялагч
(2012–2026)
Агваанлувсангийн Ундраа
(2026 оноос хойш)
Зүүн-төв
Монгол Үндэсний Ардчилсан Нам МҮАН Баянжаргалын Цогтгэрэл Баруун-төв
Монголын Либерал Ардчилсан Нам МоЛАН Даваахүүгийн Пүрэвдаваа Баруун-төв

Үзэл баримтлал ба зорилго

[засварлах | кодоор засварлах]

Үндэсний Эвсэл нь улс төрийн авлигыг устгах, нам төвтэй эрх мэдлийг задлах, төрийн байгууллагуудыг мэргэжлийн, хараат бус болгох зорилготой. Тус эвсэл нь төвийн үзэлтэй, үндэсний ардчилсан чиг баримжаатай бөгөөд эдийн засгийг либералчлах, хувийн хэвшлийг дэмжих, үйлдвэрлэлд суурилсан эдийн засаг руу шилжихийг зорьдог. Мөн "Иргэн баян бол улс баян" гэсэн үзэл санааг баримталж, иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэх, боловсрол, эрүүл мэнд, ажлын байрны хүртээмжийг нэмэгдүүлэхийг чухалчилдаг.

Бодлого, байр суурь

[засварлах | кодоор засварлах]

Үндэсний Эвсэл нь улс төрийн намд төвлөрсөн эрх мэдлийг чөлөөлөх, эдийн засаг, нийгмийн нийцэт бодлого боловсруулах, хэрэгжилтийг хангах хүрээнд хувийн хэвшлийг хүчтэй, хүүхэд залуусыг зорилтод чиглэлээр боловсролтой, иргэдээ эрүүл саруул, мөнгөтэй, итгэлийн хүчтэй болгохыг бодлогынхоо цөмд байршуулсан. Тус эвсэл нь үндэсний ардчилсан үзэл баримтлалтай, эвийг сахих, үнэн бөгөөд шилэн байх зарчимтай, нэг улс төрч, мянган мэргэжилтэн бодлого баримтлахыг зорьдог.

Сонгуулийн оролцоо

[засварлах | кодоор засварлах]

2024 оны УИХ-ын сонгуульд Үндэсний Эвсэл нь 70 нэр дэвшигчийг "1 улс төрч, 1000 мэргэжилтэн" зарчмаар тодруулан оролцсон. Эвсэл нь сонгуулийн хуульд заасан 72,408 хүний босгыг амжилттай давж, сонгуулийн эрхээ баталгаажуулсан. Н.Номтойбаяр нь эвслийн жагсаалтыг тэргүүлж, улс төрийн шинэчлэл, авлигын эсрэг тэмцэл, эдийн засгийн либералчлал зэрэг бодлогыг дэвшүүлсэн. [3]

  1. ↑ "Үндэсний ардчилсан үзлийн дор "Үндэсний эвсэл" байгуулагдлаа". ikon.mn. 29 January 2024.
  2. ↑ "Үндэсний эвсэл: Намчдын хулгайтай бид тэмцэнэ". news.mn. 10 June 2024. Эх хувилбараас архивласан: 24 Наймдугаар сар 2026. Татаж авсан: 23 Наймдугаар сар 2026.
  3. ↑ iKon.mn, Н. Эрхбаяр (2024-06-29). "Н.Номтойбаяр: "Үндэсний эвсэл" хуульд заасан босгыг амжилттай давлаа". ikon.mn. Татаж авсан: 2025-06-02.