Үрслэгээг шилжүүлэн суулгах дараалал (Органик хүнсний ногоо тариалах)
Үрслэгээг шилжүүлэн суулгах хугацаа: Ургамал болгоны ургалтын хугацаа өөр өөр болохоор шилжүүлэн суулгах хугацаа нь янз бүр байдаг. Үрсэлгээг шилжүүлэн суулгах болсон гэдгийг навчаар нь, өндрөөр нь бас ургалтын хугацаагаар нь мэдэж болдог. Хугацаа болсон үед зөвхөн навч биш ургамлын үндэсний систем сайн хөгжсөн эсэхийг анхаарах хэрэгтэй. Үндэсний системийн хөгжил сайтай ургамал шилжүүлэн суулгалт сайн даадаг.
Шилжүүлэн суулгах талбайгаа бэлдэх: Үрсэлгээгээ шилжүүлэн суулгахаас нэг өдрийн өмнө хөрсөө бэлдэж (сийрүүлэх, тогоо үүсгэх) хонуулсан бүлээн усаар сайн усалж өгнө.Тогоо үүсгэхдээ ямар ногоо тариалахаас шалтгаална хоорондох зайг мөрдөх хэрэгтэй.
Шилжүүлэн суулгах үрслэгээг бэлдэх: Ургамал шилжүүлэн суулгалтын үеэр түүнд цочрол илэрч болдог. Ягаад гэвэл дасан зохицоход хугацаа хэрэгтэй байдаг. Шилжүүлэн суулгасны дараа ургамлын үндэс түр хугацаанд ус чийг авах эрчмээ алддаг ба энэ үед навчаар чийгээ алдаж байдаг нь ургамлыг цочиролд ордог. Цочиролд оруулахгүйн тулд үрсэлгээг шилжүүлэхээс нэг өдрийн өмнө сайн усалж өгөх хэрэгтэй. Эсвэл үрсэлгээгээ шилжүүлэхдээ тэр өдрийн цаг агаарын байдлыг анхаарх нь чухал, ургамлаа шилжүүлэхдээ орой эсвэл үүлтэй өдөр байх нь ургамлын транспираци (хөлөрч) явагдаж чийгээ алдахаас сэргийлнэ.
Үрсэлгээг шилжүүлэх явц: Бэлдсэн тогоондоо үрсэлгээгээ хийж, тогоог дүүртэл нь шороо хийнэ. Дараа нь хийсэн шороогоо дээрээс нь сайн дарж үрэлгээний хөрс болон тогооны хөрсийг хооронд нь холбож өгнө. Хамгийн сүүлд бүлээн усаар сайн усална.
Суналттай үрсэлгээг шилжүүлэх арга: Зарим ургамлын үрсэлгээний иш хэт суналттай болон үндэсний систем нь сайн хөгжөөгүй үе тааралддаг. Энэ үед ургамлын ишийг хөрсөнд хазгай (хэвтээ) байдлаар суулгаж өгнө.
Анхаарах зүйл: Үрсэлгээг шилжүүлэн суулгасны дараа нэг доор их хэмжээний усаар услах нь хөрсөнд агаар дутагдах болно. Үрсэлгээг бага хэмжээгээр ойр ойр услах нь ургамлыг стресдүүлэхгүй ба хөрсний агаарыг алдагдуулахгүй.