Jump to content

Үүшин хошуу

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Улаан нь Үүшин хошуу

Үүшин хошуу (монгол:ᠦᠦᠰᠢᠨ
ᠬᠣᠰᠢᠭᠤ
; хятад: 乌审旗, пиньинь: Wū shěn qí) нь Хятад улсын Өвөр Монголын Ордос хотын харьяаны хошуу юм. Уг хошууны үүсэл нь 16-р зуунд Барсболд хааны хүү Гүнбилэг жононгийн удмынхны захирсан отог нь Чин гүрэнд дагаар орсны дараа 1649 онд Их Зуу чуулганы нэг хошуу болсон нь одоо үе хүртэл хадгалагдан үлдсэн. Одоогийн байдлаар баруун талаар Отог хошуутай, баруун болон баруун өмнө хэсгээр Отгийн өмнөд хошуутай, зүүн ба зүүн өмнөөр Шаньси мужтай, хойд талаар Хангин хошуу, Эзэн хороо хошуутай тус тус хааяа залган оршиж байна. Хошууны төв нь Галуут хот.

Үүшин гэх нэрийг эртний 2000 жилийн өмнөх Үсүнь улстай холбодог таамаглал байдаг ч, яг баттай нь 13-р зуунд Чингис хааны өргөмөл дүү Үүшин овгийн Борохул ноён, түүний удам угсааныхан мөн Үүшин овгоос гаралтай бусад зүтгэлтнүүд Монголын төрд үнэнчээр зүтгэж байсан явдал нь тус овгийн нэр хүндийг өсгөхөд нөлөөлжээ. 16-р зууны эхээр Батмөнх Даян хааны гурав дахь хөвгүүн Барсболд хаанд баруун гурван түмнийг захируулсны дотор Үүшин отог багтажээ.

16-р зууны дундуур Үүшин отог нь хоёр хэсэгт хуваагдсны эхнийх нь Барсболд жононгийн дунд хөвгүүн Лабуг дархан тайжийн захирсан Түмэдийн Үүшин отог, хоёрдахь нь Ордосын Гүнбилэг жононгийн 4-р хөвгүүн Номтарни гоо тайжийн захирсан Бэсүд, Үүшин отог бөгөөд одоогийн Үүшин хошуу нь Ордосын Номтарни гоо тайжийнхны захирсан отгоос улбаатай юм. Ордосын ноёд 1634 онд манжид эзлэгдсний дараа 1649 онд Их Зуугийн чуулган байгуулахад Ордосын Баруун гарын өмнөд хошуу нэртэйгээр байгуулсныг Хутагтай сэцэн хунтайжийн жич Ринчин тайжд үе улиран залгамжлах засаг, хошууны бэйс цол хэргэм шагнасан нь 1949 он хүртэл 13 ноён үе улиран залгамжлан захирсан.

Чин гүрэн мөхсний дараа ДИУ байгуулагдсны дараа 1928 оноос Сүйюань мужийг байгуулахад Үүшин жуу (烏審召, Wū shěn zhào) нэрээр харьяалагдах болсон. 1949 онд БНХАУ байгуулагдсны дараа Сүйюань мужийг татан буулгаж, Их Зуу аймгийг байгуулан Үүшин хошуу (乌审旗) гэж нэрлэх болсон. 1969 онд Хятад улс Өвөр Монголыг татан буулгахад Үүшин хошуу Шааньси мужид захирагдах болсон ч, 1979 онд дахин хуучин хэвэнд нь оруулсан.

Нутаг дэвсгэрийн хуваарь

[засварлах | кодоор засварлах]
Нэр Хятад ханз Пиньинь галиг Монгол бичиг Засаг захиргааны код
Хот балгас
Галуут хот 嘎鲁图镇 Gālǔtú Zhèn ᠭᠠᠯᠠᠭᠤᠲᠤ
ᠪᠠᠯᠭᠠᠰᠤ
150626100
Үүшинзуу хот 乌审召镇 Wūshěnzhào Zhèn ᠦᠦᠰᠢᠨᠵᠤᠤ
ᠪᠠᠯᠭᠠᠰᠤ
150626101
Туг хот 图克镇 Túkè Zhèn ᠲᠤᠭ
ᠪᠠᠯᠭᠠᠰᠤ
150626102
Улаантолгой хот 乌兰陶勒盖镇 Wūlántáolègài Zhèn ᠤᠯᠠᠭᠠᠨᠲᠣᠯᠣᠭᠠᠢ
ᠪᠠᠯᠭᠠᠰᠤ
150626103
Шар-усан хот 无定河镇 Wúdìnghé Zhèn ᠰᠢᠷᠠᠤ᠋ᠰᠤᠨ
ᠪᠠᠯᠭᠠᠰᠤ
150626104
Сум
Сүлд сум 苏力德苏木 Sūlìdé Sūmù ᠰᠦᠯᠳᠡ
ᠰᠤᠮᠤ
150626200

Холбоотой хуудас

[засварлах | кодоор засварлах]