Ү ван (Курё улс)

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search

Ү ван буюу Монино (1365 оны 7 сарын 25 – 1389 оны 12 сарын 31) бол Курё улсыг 1374-1388 оны хооронд захирсан 34-р ван юм. Кунминь вангийн шивэгчин Баньягаас төрсөн. 1388 онд Курёгийн жанжин И Сонгэ төрийн эргэлт хийж, Мин улстай байлдахаар Амнок мөрний орчимд байсан Чой Ён жанжныг алж, Курё улсын бүх цэргийн эрхийг булааж авч, тус жилдээ Ү ванг сэнтийгээс нь хүчээр огцруулж, түүний хүү Чаныг Курёгийн 35 дахь вангаар өргөмжилжээ. И Сонгэгийн бүлэглэл Ү ванг дахин улс төрд ирэхээс сэргийлж, 1389 оны 12 сарын 31 нд Чан вангийн хамтаар хороожээ.

Өмнөх
Кунминь ван
Курё улсын ван
1374-1388
Дараах
Чан ван