Өвчин хортонтой тэмцэх арга (Органик хүнсний ногоо тариалах)
1) Органик газар тариалан:
Органик газар тариалан нь сэлгэн тариалалт, амьтан, ургамлын гаралтай бордоо хэрэглэх, биологийн аргаар өвчин хортонтой тэмцэх арга юм. Органик газар тариалан нь хүн, хүрээлэн буй орчин, хөрсийг эрүүл байлгахад чиглэсэн үйлдвэрлэлийн тогтолцоо юм. Дэлхийн нийт газар тариалангийн зориулалттай талбайн 0.9 хувь нь органик аргаар зохион байгуулагдсан бөгөөд энэ нь ойролцоогоор 37 000 000 га болж байгаа юм.
2) Өвчин хортноос урьдчилан сэргийлэх:
Тариалалт: Ээлжлэн тариалах системийг баримтлах. Үрийг ариутгах, өвчинд тэсвэртэй үрээр тариалалт хийх. Ургамлын мөр хоорондох болон үр хоорондох зайг баримтлах.
Таналт: Ургамлын муудаж ялзарсан навчыг хүлэмжнээс гаргаж, эрүүл ургамалд халдварлахаас сэргийлэх Хөрсөнд хүрч байгаа ургамлын навчыг цэвэрлэх эс бөгөөд өвчлөл үүснэ. Таналтыг зөв хийснээр ургамалд хүрэх агаарын сэлгээ сайн явагдаж өвчин үүсэх магадлал багасна.
Сойлт: Өндөр ургадаг ургамлыг сойж ургуулснаар агаарын солилцоо сайн явагдаж, өвчин үүсэх магадлал багасна, сойлтын уяаг дараа жил дахин хэрэглэх нь өвчин үүсгэх эрсдэлийг нэмэгдүүлнэ.
Усалгаа: Хөрсний чийг болон хүлэмжний агаарын чийг усалгаатай хамааралтай бөгөөд эдгээр нь илүүдэх эсвэл багадах үед өвчлөл үүсдэг юм.
Агааржуулалт: Хүлэмжний агааржуулалтыг хавар, зун ба намрын үед тэр үеийн цаг агаарын байдлаас хамаарч янз бүрээр хийнэ. Хүлэмжин доторх хэмийг барихын тулд агааржуулалтыг дээврийн цонх, урд салхивч болон хаалга, цонхны тусламжтайгаар зохицуулна.
3)Түгээмэл тохиолддог өвчин хортонтой тэмцэх аргуудыг судлаж, зохих зааврыг дагуу хэрэглэх.