Jump to content

Өгөгдөл алдагдах

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Өгөгдөл алдагдах гэдэг нь файл, програм эсвэл тодорхой мэдээлэл устаж алга болох үед тохиолддог үзэгдэл юм. Заримдаа өгөгдөл шинэчлэгдэх үед өөрчлөгдөж болдог ч энэ нь яг өгөгдөл алдагдсаныг илэрхийлдэггүй. Өгөгдөл түр хугацаанд ашиглах боломжгүй болох нь ч мөн адил өгөгдөл алдагдал биш юм. Жишээ нь, тухайн өгөгдлийг хадгалсан сервер түр хугацаанд холбогдохгүй байх тохиолдол байдаг ба сервер дахин холбогдох үед өгөгдөл ахин гарч ирдэг. Өгөгдөл алдагдалд зарим нэг нийтлэг шалтгаанууд бий. Зарим тохиолдолд өгөгдөл нөөц хуулбар (backup) үүсгэснээр хамгаалагдаж болно. Нөөц хуулбар нь тухайн файлын хуучин хувилбарыг агуулж байдаг тул өгөгдөл алдагдлыг илүү бага хохиролтой болгодог. Хэрэв системийн ажилд агуулагддаг мэдээлэл алдагдвал, систем ажиллагаагүй болох магадлалтай. Системийг сэргээж, өгөгдлийг нөөц хуулбараас сэргээхэд удаан хугацаа шаардагдах хандлагатай байдаг.

Санамсаргүй устгах

[засварлах | кодоор засварлах]

Заримдаа файл эсвэл хавтсыг санамсаргүйгээр устгах тохиолдол гардаг. Ихэнх хэрэглэгчид " дахин сэргээх хогийн сав (recycling bin)"-аас сэргээх боломжтой байдаг ч системийн файлууд уствал систем ажиллахаа болино.

Санамсаргүй гэмтэх
[засварлах | кодоор засварлах]

Батерей дуусч, систем автоматаар унтарснаар өгөгдөл хадгалах/ачааллах явцад гэмтэл үүсдэг.

Системийг тасалгаанаас салгах (унтраах) үед өгөгдөл гэмтэж болно.

Системийг унтраах

[засварлах | кодоор засварлах]

Хэрэглэгч өөрөө системийг зориуд унтраах замаар хүсээгүй өгөгдлийг гэмтээж болно.

Хэрэглэгч хүссэн үедээ компьютерийн залгуурыг салгаж, өгөгдлийг албаар гэмтээх боломжтой.