Өгөршилт

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search

Дэлхийн гадаргын уулын чулуулаг, эрдсүүд эвдрэн бутрах, химийн урвалд орж өөр өөр найрлагатай болж байдаг үзэгдлийг өгөршилт гэнэ.

Өгөршил нь зонхилж буй хүчин зүйлээсээ хамаарч

  1. Физик
  2. Химиийн
  3. Органик

Уулын чулуулаг, эрдсийн химийн найрлага өөрчлөгдөхгүй боловч том, жижиг янз бүрийн хэсгүүдэд бутрахыг физик өгөршилт гэнэ.

Уулын чулуулаг, эрдэс хувиран химийн найрлага нь өөрчлөгдөхийг химийн өгөршилт гэнэ.

Амьтан, ургамал, элдэв бактерийн амьдрах үйл ажиллагааны явцад уулын чулуулаг задарч бутрах, түүний химийн найрлага өөрчлөгдөх үзэгдлийг органик өгөршилт болно.


Өгөршлийн нөлөөгөөр газрын гадарга яаж өөрчлөгдсөн вэ?

Өгөршлийн нөлөөгөөр газрын гадаргын томоохон хотгор гүдгэрүүд эвдэрч элэгдэн тэгширч хотгор гүдгэрийн өндөр намын зөрүү багасч гадаргуу тэгширэн жигдэрдэг байна.