Jump to content

Өлгий нисэх буудал

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Өлгий олон улсын нисэх буудал
Нисэх буудал 2024 онд
Ерөнхий мэдээлэл
ТөрөлОлон нийтийн / Цэргийн
ЭзэмшигчИргэний Нисэхийн Ерөнхий Газар
БайршилХуст арал, Өлгий, Баян-Өлгий, Монгол
Нээгдсэн1958 оны 7 сарын 25; 67 жилийн өмнө (1958-07-25)
Баригдсан2004
Цагийн бүсХовдын цаг (UTC+7)
Координат48°59′30″N 89°55′11″E / 48.99167°N 89.91972°E / 48.99167; 89.91972Солбицол: 48°59′30″N 89°55′11″E / 48.99167°N 89.91972°E / 48.99167; 89.91972
Вэбсайтulgii.mcaa.gov.mn
Газрын зураг
ULG, Монгол
ULG
ULG
Монгол дахь байршил
ULG, Ази
ULG
ULG
ULG (Ази)
ULG, Дэлхий
ULG
ULG
ULG (Дэлхий)
Нисэх зурвас
Чиглэл Урт Хучилт
фут м
13/31 9,350 2,850 Бетон
Статистик (2010 ULG)
Зорчигч13000
Эх сурвалж: Иргэний Нисэхийн Ерөнхий Газар[1] Official website[2]

Өлгий нисэх буудал нь Баян-Өлгий аймгийн төв Өлгийд байрладаг, олон улсын боомтын зэрэглэлтэй нисэх буудал юм.

Баян-Өлгий аймагт нисэх онгоц анх 1950 онд газардаж байсан бөгөөд аймгийн нисэх буудал нь 1958 онд байгуулагджээ.

Монгол Улс Казахстан улсын Зас­гийн газрын хэлэлцээрийн дагуу 1992 оны нэгдүгээр сарын 9-12-ны өд­рүү­дэд МИАТ ХК-ийн АН-26 онгоц, Казахстаны АН-30 онгоц Улаанбаатар-Алма-Ата хотын хоо­ронд харилцан техникийн нис­лэг үйлдэж тус чиглэлд олон улсын агаарын шинэ зам нээсэн байна.

Монгол Улсын Зас­гийн газрын 1996 оны 58 тоот тогтоолоор "Өлгий" нисэх буудлыг олон улсын боомтын зэрэглэлтэй болгосон аж.

Өлгий нисэх буудлын одоогийн барилга нь 2004 онд ашиг­лалтад орсон бөгөөд Монгол Улсын Засгийн Газар, ЗТБХБ-ын яамны "Их бүтээн байгуулалт, ажлын байр нэмэгдүүлэх" жилийн хүрээн дэх Баян-Өлгий, Увс, Говь-Алтай, Завхан аймгийн нисэх буудлыг шинээр барьж байгуулах, хатуу хучилттай зурвастай болгох төслийн хүрээнд 2012 онд Өлгий нисэх буудлын онгоц хөөрч буух зурвасыг хатуу хучилттай болгожээ.

Өлгий нисэх буудал онгоц хөөрч буух 2850 метр урт асфальтан зурвастай. Цагт 100 зорчигчид үйлчлэх хүчин чадалтай.

Агаарын тээврийн компаниуд болон чиглэлүүд

[засварлах | кодоор засварлах]
  1. "Монголын иргэний нисэхийн статистикийн эмхтгэл 2010". Иргэний Нисэхийн Ерөнхий Газар. Эх хувилбараас архивласан: 2012-08-08. Татаж авсан: 2013-11-02.
  2. https://ulgii.mcaa.gov.mn/
  3. "УБ- Өлгий - Өскемен чиглэлийн нислэг эхэллээ". time.mn. Эх хувилбараас архивласан: 2013-10-22. Татаж авсан: 2013-11-02.
 Commons: Өлгий нисэх буудал – Викимедиа зураг, бичлэг, дууны сан