Өлзийбаярын Ганзориг
Өлзийбаярын Ганзориг нь Монголын санхүү, банкны салбарт удирдах түвшинд ажиллаж ирсэн эдийн засагч, зохиолч юм. 2019 оноос Мандал Санхүүгийн Нэгдэл ХХК[1]-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар ажиллаж байна. Үүнээс өмнө 2015–2019 онд Голомт банкны гүйцэтгэх захирлаар ажилласан.
2013–2015 онд Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны гишүүнээр ажиллаж байсан. Мөн Монголын Хөрөнгийн Биржийн хараат бус гишүүн, аудитын хорооны даргын үүрэг гүйцэтгэж байв.
2017 онд Дэлхийн эдийн засгийн форумын 100 Young Global Leaders-ийн нэгээр сонгогдсон.[2]
Олон нийтэд зориулсан лекц, хэлэлцүүлэгт оролцож ирсэн бөгөөд энэ талаар хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд дурдсан байдаг.[3]
Ажлын замнал
[засварлах | кодоор засварлах]- 2019 оноос — Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, Мандал Санхүүгийн Нэгдэл ХХК
- 2015–2019 — Гүйцэтгэх захирал, Голомт банк[4]
- 2018–2019 — Ерөнхийлөгч, Монголын Банкуудын Холбоо[5]
- 2013–2015 — Гишүүн, Монголбанкны Мөнгөний бодлогын хороо
- 2010–2012, 2014–2016 — Хараат бус гишүүн, Аудитын хорооны дарга, Монголын Хөрөнгийн Бирж
Боловсрол
[засварлах | кодоор засварлах]Нягтлан бодох бүртгэлийн бакалаврын зэрэгтэй. Нидерландын Maastricht School of Management-д санхүүгийн менежментийн чиглэлээр диплом мөн бизнесийн удирдлагын магистрын зэрэг хамгаалсан.
Бүтээл
[засварлах | кодоор засварлах]Санхүү, менежментийн сэдвээр бичсэн номууд:
- Санхүүгийн философи (2017)
- Менежментийн психологи (2020)
- Борлуулалтын менежмент (2021)
- Мөнгөний менежмент
Шагнал
[засварлах | кодоор засварлах]- Алтан гадас одон (2010)
- Оны шилдэг банкир (2006)
- ↑ "Mandal Financial Group". Mandal Financial Group. Татаж авсан: 2026-03-02.
- ↑ "Дэлхийн шилдэг 100 залуу манлайлагчийн нэгээр Ө.Ганзориг шалгарчээ". MONTSAME News Agency (Англи хэлээр). Татаж авсан: 2026-03-02.
- ↑ https://www.yolo.mn/z/11480
- ↑ "Голомт банкны гүйцэтгэх захирал Ө.Ганзориг Монголын Банкны холбооны ерөнхийлөгчөөр сонгогдлоо". Монголын Банкны Холбоо (Америк-англи хэлээр). 2018-02-18. Татаж авсан: 2026-03-02.
- ↑ БАТЖАРГАЛ, Ганболд (2018-02-19). "Монголын банкны холбооны ерөнхийлөгчөөр Ө.Ганзоригийг сонгожээ". itoim.mn. Татаж авсан: 2026-03-02.