Jump to content

Өмнөд Пёнань муж

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Өмнөд Пёнань муж
평안남도
Солонгос галиглал
 • Чосонгыл평안남도
 • Ханжа平安南道
 • Маккьюн-РайшауэрP'yŏngannam-do
 • Шинэчилсэн латинчлалPyeongannam-do
Location of Өмнөд Пёнань муж
Улс Хойд Солонгос
Бүс нутагКвансо
НийслэлПёнсон
Дэд нэгж5 хот; 19 тойрог
Засаг захиргаа
 • Мужийн Намын Хорооны ерөнхий нарийн бичгийн даргаИ Гён-чоль[1] (САН)
 • Мужийн Ардын Хорооны даргаРи Сон Пум[2]
Газар нутаг
 • Нийт
12,330 км2 (4,760 бээр2)
Хүн ам
 (2008)
 • Нийт4,051,696
 • Нягтрал330/км2 (850/бээр2)
Цагийн бүсUTC+9

Хойд Солонгос улс (БНАСАУ)-ын их эрхт арван дөрвөн нутгийн нэгийг Өмнөд Пёнань[3] муж (солонгосоор 평안남도 [пёнъаань намдуу], англиар South Pyongan Province, оросоор провинция Пхёнан-Намдо) гэнэ. Чосон улсын үеийн найман мужийг 1895-1896 онд өөрчлөн байгуулсны дүнд Пёнань муж өмнөд, хойд хоёр муж болж хуваагдсны нэг нь энэхүү Өмнөд Пёнань юм. Япон эзэрхийлсэн үеийн дараа 1945 онд Солонгос тусгаар тогтноход хуваагдсан хоёрын хойд буюу БНАСАУ-д нь мөн нэрээрээ харъяалагджээ. Солонгосчууд нэрийг нь 평남 (Пённам) гэж товчлож хэвшсэн байдаг.

Засаг захиргааны хуваарь

[засварлах | кодоор засварлах]

Өмнөд Пёнань муж дотроо 6 хот (시), 19 хошуу (군), 3 дүүрэг (구), бүгд 28 нутаг болж хуваагддаг. Зургаан хот нь:

  • Нампу (남포특별시) – 2010 онд онцгой хот болсон
  • Пёнсон (평성시) – 1969 онд хот болсон, мужийн төв
  • Аньжү (안주시) – 1987 онд хот болсон
  • Кэчонь (개천시) – 1990 онд хот болсон
  • Сүньчонь (순천시) – 1983 онд хот болсон
  • Тугчонь (덕천시) – 1986 онд хот болсон
Викимедиа дуу дүрсний сан: Өмнөд Пёнань
  1. ↑ 권력기구도. Сөүл: Улс төр, цэргийн шинжилгээний хэлтэс, Тагнуул, шинжилгээний товчоо; Нэгдлийн яам. 2025. Татаж авсан: 2026-09-07.
  2. ↑ "KCNA | Article | Farmers of Songhak Farm of DPRK Move into New Houses". KCNA. Татаж авсан: 2026-09-07.
  3. ↑ Энэхүү нэрийг монгол кирилээр Пёнаниас гадна Пён-Ань, Пёнан, Пён-Ан, Пёнань, Пёнган зэрэг олон янзаар галиглана.