Өмнөд Чүнчон муж
Өмнөд Чүнчон муж
충청남도 | |
|---|---|
| Chungcheongnam-do | |
| Солонгос галиглал | |
| • Хангыл | 충청남도 |
| • Ханжа | 忠淸南道 |
| • Маккьюн-Райшауэр | Ch'ungch'ŏngnamdo |
| • Шинэ латинчлал | Chungcheongnam-do |
| Улс | |
| Бүс нутаг | Хосё |
| Томоохон хот | Чонань |
| Нийслэл | Хунсон-гүнь |
| Хуваалт | 8 хот; 7 хошуу |
| Засаг захиргаа | |
| • Захирагч | Ким Те-хюм (Ард түмний хүч) |
| Газар нутаг | |
| • Нийт | 8,226.14 км2 (3,176.13 бээр2) |
| • Байр | 6-р байр |
| Хүн ам (2022) | |
| • Нийт | 2,123,037 |
| • Байр | 4-р байр |
| • Нягтрал | 258.08/км2 (668.4/бээр2) |
| Бэлгэ тэмдэг | |
| • Цэцэг | Шиваантиг |
| • Мод | Уйлж буй бургас |
| • Шувуу | Мандир уранхажин |
| Аймгийн Нийт Бүтээгдэхүүн (2020) | |
| • Нийт | ₩115.5 их наяд $92.4 тэрбум |
| ISO 3166 код | KR-44 |
| Аялга | Чүнчон |
| Вэб сайт | Албан ёсны хаяг (Англи хэл) |
Өмнөд Солонгосын нэгдүгээр түвшний 17 нэгж, одоогийн 8 аймгийн нэг нь Өмнөд Чүнчон (Өмнөд Чунчон; Чүнчоннам-ду; сол. 충청남도, 忠清南道 Chungcheongnam-do; Англи: South Chungcheong Province; Орос: Чхунчхон-Намдо) юм. 1896 онд Чүнчон аймгийг хоёр хувааснаар тус муж үүсэв. Эхлээд бүхэл Солонгосын муж байсан бол 1945 онд Солонгос хоёр хуваагдсанаар БНСУ-ынх болжээ. Аймгийн засгийн газар хаяа залгаа Тэжон хотод байрлаж байгаад саяхан Хунсон хошуу руугаа төвлөн суусан. Чүнчоннамдугийн 8,628 км² газарт 2010 оны байдлаар 2,028,002 хүн аж төрөн сууж байна.
Өмнөд Чүнчон муж засаг захиргааны эрх үүрэггүй нутаг — Хусо мужид багтдаг. Баруун талаараа Шар тэнгист тулж, бусад талаараа Кёнги, Умард Чүнчон, Өмнөд Чолла гэх 3 муж, Тэжон, Сэжун хэмээх 2 хот буюу аймгийн зэргийн бүгд 5 нутагтай хаяа залгадаг. Эндхийн хүн ардын дундаж орлого бусдаас их гэдэг нь 2010 оны нэг хүнд ноогдох ДНБ—$47,516 гэдгээр илэрнэ.
Өмнөд Чүнчоны Йонги хошуу гэж байсныг 2007 оноос засаг захиргааны хувьд зэрэг ахиулж онцлон өөртөө засах Сэжун хот болгон өөрчлөн байгуулжээ. БНСУ-ын нийслэл ирээдүйд Сөүлээс энэ хотод нүүн ирэх төлөвтэй.
Засаг захиргааны хуваарь
[засварлах | кодоор засварлах]Өмнөд Чүнчон одоогоор 8 хот (시 - ши), 7 хошуу (군 - gun, монголоор күн, үгийн хойно орвол гүн гэж хэлэгдэнэ; Англи: county; Орос: уезд), бүгд 15 нутаг болон хуваагдаж байгаа.
| # | Нэр (монгол) | солонгос | англи | орос | Хүн ам (2010) |
|---|---|---|---|---|---|
| — хот — (солонгосоор 시 - ши) | |||||
| 1 | Чоньань | 천안시 | Cheonan | Чхонан | 574,623 |
| 2 | Асань | 아산시 | Asan | Асан | 278,676 |
| 3 | Сосань | 서산시 | Seosan | Сосан | 156,843 |
| 4 | Танжинь | 당진시 | Dangjin | Танджин | 137,006 |
| 5 | Кунжү | 공주시 | Gongju | Конджу | 122,153 |
| 6 | Нуньсань | 논산시 | Nonsan | Нонсан | 119,222 |
| 7 | Пурён | 보령시 | Boryeong | Порён | 97,770 |
| 8 | Керюн | 계룡시 | Gyeryong | Керён | 41,528 |
| — хошуу — (солонгосоор 군 - күн, гүн) | |||||
| 9 | Хунсон | 홍성군 | Hongseong | Хонсон | 82,811 |
| 10 | Есань | 예산군 | Yesan | Есан | 77,830 |
| 11 | Пүё | 부여군 | Buyeo | Пуё | 67,584 |
| 12 | Сочонь | 서천군 | Seocheon | Сочхон | 53,914 |
| 13 | Тэань | 태안군 | Taean | Тхэан | 53,888 |
| 14 | Кымсань | 금산군 | Geumsan | Кымсан | 52,952 |
| 15 | Чон-Ян | 청양군 | Cheongyang | Чхонъян | 29,755 |