Өндөрхошуу

Өндөрхошуу нь Дорнод аймгийн Булган сумын төвийн баг юм.

Төрийн байгууллага[засварлах | кодоор засварлах]

Тус багт сумын Засаг Даргын Тамгын газар, Ерөнхий боловсролын сургууль, Соёлын төв, Цэцэрлэг, Эрүүл мэндийн төв гэх төрийн байгууллагууд байрладаг.

Хувийн хэвшлийн байгууллага[засварлах | кодоор засварлах]

Тус багт ХААН банкны Булган тооцооны төв, Төрийн банкны тооцооны төв, Дорнод туг ХХК, Жинстцацралт ХХК, Ортуган ХХК, Болдхатан ХХК, Эрхэс-Өглөг ХХК, Манхлаг ЗБН, Эсгий дулаалга хоршоо аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаагаа явуулж байна.

Мөн ахмадын холбоо, эмэгтэйчүүдийн холбоо, залуучуудын холбоо, духтай заан бөхийн холбоо, сурын холбоо, уяачдын холбоо, ногоочдын холбоо, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоо, жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийн холбоо, үйлдвэрчний эвлэл зэрэг холбоод үйл ажиллагаагаа идэвхтэй явуулж байна.

Хүн ам, мал аж ахуй[засварлах | кодоор засварлах]

Өндөрхошуу баг нь 2015 оны байдлаар 219 өрхийн 676 хүн амтай, 80 малтай өрхийн 6936 толгой малтай баг байна.