Jump to content

Өргөст хэмх тариалах (Органик хүнсний ногоо тариалах)

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Тариалалтын хугацаа: 70-90 хоног соёололтын тохиромжтой

Температур: 25*C (өдөр болон шөнийн цагт)

Ургахад тохиромжтой температур: 20*C

Хөрс: Өргөст хэмхийн тариалалтад шаварлаг хөрс тохиромжтой байдаг. 5,5-7 хүртэлх pH-тэй органик бодисоор баялаг сул хөрс

Нарны гэрлийн хэрэгцээ: өндөр

Ургамлын нягтрал: 2,5 суулгац/м2

Ургамлын өндөр: 2 метр

Сэлгэн тариалалт: Ижил овгийн ургамлыг давтан тариалахгүй, хулууны төрлийн таримлууд.

Үрслүүлэх ба шууд үрээр тарих

Хэрэв хожуу тариалалт хийх бол (5-р сараас хойш):

- Жижиг саванд (5x5 cм) талбай бүхий 2,5 cм гүнд үр суулгана.

- Үр суулгаснаас хойш долоо хоногийн дараа талбайд шилжүүлэн суулгана (энэ үед 3-4 жинхэнэ хос навч ургасан байна).

- Шууд үрээр тариалах: талбайд 2,5 cм гүн суулгана.

- Сул, чийглэг бөгөөд дулаан хөрс нь суулгацын ургалтанд чухал байдаг.

Тариалалтын үйл явц

Бордох : хөрснөөс хамааран бордоно (дундаж: гүйцэт боловсорсон бордоо 4кг/м2)

Хучих : хөрсний нягтрахаас сэргийлж хөрсийг сүрлээр хучна.

Сойлт хийх: тариалалтын дараа ургамлын дундуур уяагаар ороож дээш сойно(уяагаа жимстэй ишний доогуур оруулах), долоо хоногт 1 удаа

Таналт: Гол иш болон навч хооронд ургасан завсрын салаа ишийг тайрна.

Навч цэвэрлэх: Хөрсөнд хүрсэн навч болон мөөгөнцрийн толбо үүссэн эсвэл шарлаж/харлаж эхэлсэн навчсыг тайрч авна.

Усалгаа: Суулгацын ургалтын үе шат болон хөрсний шинж чанарт тохируулах ёстой. (боловсрох хугацаанд илүү их усалгаа шаардлагатай) Сүрлэн ба зориулалтын хар хучлага: Ургамлын мөрөн дээр бүрхэх нь хөрс нягтрахаас хамгаалах, хогийн ургамал үржих боломжгүй, хөрсний микро организмууд идэвхжиж ургалтад сайнаар нөлөөлнө.

Ургац хураах : 8-12 кг/м2 ургац хураана

Урьдчилан сэргийлэлт

• 3 гол үзүүлэлтүүд: температур (20-25*C) - чийгшил (~50 %) - ypгамлын нягтрал. Эдгээр үзүүлэлтүүдийг сайн хянах нь нэн тэргүүнд өвчнөөс урьдчилан сэргийлэх ач холбогдолтой юм.

Эрдэс бодисуудын дутагдлыг органик аргаар нөхөж өгөх арга.

Үнсэн эрдэс ба багсармал бордоогоор бордох . Аргал, хомоол, модны үнс нь элбэг олдох бөгөөд ач холбогдол сайтай эрдэс бордоонд ордог (чулуун нүүрсний үнс ашиглахгүй). Үүнд кали, кальци, магни, төмөр, фосфор, хүхэр гэх мэт маш олон бодис агуулагдана. Үнсийг эрдэс бордоо болгож хэрэглэхэд 10 м2 талбайд 2-4 кг-г цацна. Мөн ургамал суулгах үүрэнд, үр тарих эгнээнд гэх мэтээр хийж болно. Үнсийг хуурайгаар нь хадгална.