Jump to content

Өөрөө оргилон гардаг артезийн устай зарим цооногийн усны нөөцөд учирсан хохирлыг тооцох

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Усны нөөцөд учирсан хохирлыг үнэлэх, нөхөн төлбөр тооцох энэхүү аргачлал хэрэгжиж эхлэх он, сар, өдрөөс тухайн цооногийн оргилдог усыг зөв зохистойгоор тохижуулан ашиглах арга хэмжээ авч, зохистойгоор хэрэглэх хүртэл жил бүр ногдуулж байхаар бодож, өөрөө оргилдог артезийн устай цооногийн усны нөөцөд учирсан хохирлыг тооцоход дараах томъёог ашиглана. Үүнд:

Хгдо=ЭYгад∗Кгд∗Ki∗𝑸а∗𝐭

Энд: Xгдо- Өөрөө оргилон гардаг артезийн устай цооногийн усны нөөцөд учирсан хохирлын хэмжээ, төг; ЭҮгад- Артезийн устай цооногийн усны нөөцөд учирсан хохирол тооцох суурь үнэлгээ, газрын доорх усны экологи-эдийн засгийн суурь үнэлгээ , төг/м3;

Kгд– Газрын доорх усны экологийн итгэлцүүр;

Ki – Инфляци тооцох итгэлцүүр (Уг итгэлцүүрийг 2024 онд 1 гэж үзэх бөгөөд дараагийн жилүүдэд тухайн оны хэрэглээний үнийн ерөнхий индексээр)

Qа – Өөрөө оргилон гардаг артезийн устай цооногийн ундарга, м3/хоног;

t – Усны нөөцөд учирсан хохирлыг үнэлэх, нөхөн төлбөр тооцох энэхүү аргачлал хэрэгжиж эхлэх он, сар, өдрөөс тухайн цооногийн оргилдог усыг зөв зохистойгоор тохижуулан ашиглах хүртэлх хугацаа, хоног.

Монгол орны нутаг дэвсгэрт байгаа өөрөө оргилдог артезийн устай ихэнх цооногийг аргачлал багтлагдсан үеэс хойш судлан үзэж, ундаргыг нь тодорхойлоод, оргилдог цооног бүрийн усны нөөцөд учирсан хохирол, нөхөн төлбөрийг тооцно.