“Байгалийн ургамлын тухай” хууль зөрчиж (Зөрчлийн тухай хууль)
“Байгалийн ургамлын тухай” хууль зөрчиж ургамлыг түүж бэлтгэх журам зөрчсөн, эсхүл ахуйн зориулалтаар ашиглахаар түүж бэлтгэсэн ургамлыг үйлдвэрлэлийн түүхий эд болгон ашигласан бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулах” нөхцөлтэй бол хуулийг дараах байдлаар зөрчихөд энэ хуулийн дагуу хариуцлага тооцдог байна. Үүнд:
• 3охих зөвшөөрөлгүйгээр, эсхүл зөвшөөрөлд заасан хугацаа, хэмжээ, ургамал түүж бэлтгэх журам зөрчиж:
- байгалийн ховор ургамлыг ахуйн хэрэгцээнд;
- элбэг ургамлыг үйлдвэрлэлийн түүхий эд болгон ашиглах, орлого олох зорилгоор түүсэн, бэлтгэсэн, худалдсан;
• Байгаль орчны тэнцвэрт байдлыг хангах ач холбогдолтой нутаг дэвсгэр, бэлчээр, хадлангийн газар, мал тэжээх зориулалтаар ашиглахыг хориглосон газар үйлдвэрлэлийн зориулалтаар ургамал түүж бэлтгэсэн, эсхүл мал бэлчээсэн;
• Харь ургамлыг зөвшөөрөлгүйгээр байгальд тарималжуулсан, эсхүл гадаад улсаас оруулсан;
Хувь хүнийг нэг зуугаас таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжээс нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
“Ойн тухай” хууль зөрчиж зөвшөөрөлгүйгээр ойн дагалт баялаг бэлтгэсэн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулах бөгөөд хуульд заасан бусад зөрчилд “Зөрчлийн тухай” хуульд заасан торгуулийн арга хэмжээг авна.