Jump to content

1-р Далай лам

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Гэндэндүв
དགེ་འདུན་འགྲུབ
Цол хэргэм1-р Далай лам (нас барсны дараах цол)
Хувийн амьдрал
ТөрсөнБадамдорж (པད་མ་རྡོ་རྗེ)
1391
Нас барсан1474 (8283 настай)
Ү-Цан, Төвөд
Шашны амьдрал
ШашинШарын шашин
Ахлах албан тушаал
ДараахГэндэнжамц

Далай ламын нэхэн өргөмжилсөн нэгдүгээр дүр Гэндэнжав (དགེ་འདུན་གྲུབ།) гэгч хүн 14-р зуунд (1391–1474 он) амьдарч 85 насалжээ. Улс төрч, зохиолч байсан.

1-р Далай лам 1391 онд Төвөдийн төв хэсгийн Зангийн Сажа нутгийн нүүдэлчин малчин эцэг Гомбодорж, эх Жамнамхай нарын гэр бүлд төржээ. Багадаа Бадамдорж (төвд. པད་མ་རྡོ་རྗེ་, вайли pad ma rdo rje) нэртэй байв. Ядуу гэр бүлд өссөн тул хүүхэд насаа мал маллаж өнгөрүүлжээ. 7 насандаа Нартан хийдэд шавилан сууж, 20 насандаа Гэндэнжав гэлэн гэгдэж, 1416 онд Зонховын шавь болжээ.

1-р Далай лам бол гүн ухааны судалгаа, практикийг хослуулснаараа алдартай, асар их мэдлэгтэй агуу хүн байсан бөгөөд буддын гүн ухааны талаарх өөрийн үзэл бодол, санаа бодлыг тодорхойлсон 8 боть ном бичсэн.

Зонховын байгуулсан Гандан хийдэд гүн ухаан, сургааль номонд боловсорч эрдэмтэй лам болсон бөгөөд 1447 онд Дашлхүмбэ хийдийг бариулж, цанидын дацанг нээсэн. 1-р Далай лам Гэндэнжав 1474 онд Дашлхүмбэ хийддээ жанж халжээ.

Монголчууд Содномжамцыг Далай ламаар анх өргөмжилсөн ч түүний өмнөх үеийн Зонховын шавь Гэндэнжавыг Далай ламын 1-р дүрээр 1578 онд нэхэн олгож тооцдог болсон.